8o
Улаанбаатар хот
mobile menu

Фото: “Хавар” олон ангит киноны нээлт боллоо

2017-12-25 09:46:08

МҮОНРТ Юнител групп хамтран “Хавар” хэмээх 19 ангит киног бүтээжээ. Тус киноны нээлт өнгөрсөн баасан гарагт Корпорайт зочид буудалд боллоо. Киноны нээлтэд МҮОНРТ-ийн хамт олны төлөөлөл, киноны зохиолч, найруулагч, кинонд тоглосон гол болон туслах дүрийн жүжигчид оролцсон байна. МҮОНТ –ийн бүтээл “Хавар” олон ангит кинонд залуусын хайр сэтгэл, амьдралын мөн чанар, зорилго тэмүүллийн тухай өгүүлдэг юм байна.

Анхны 4К технологиор бүтээсэн уг киноны зохиолыг эдийн засагч П.Хашчулуун бичсэн бөгөөд тус кинонд найман дуу шинээр бүтээжээ. “Хавар” олон ангит киноны эхний хоёр анги нь шинэ жилийн өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 29-нд МҮОНТ-ээр гарах аж. Дараагийн ангиуд нь ирэх оны нэгдүгээр сараас долоо хоногийн ажлын таван өдөрт цацагдаж олны хүртээл болох аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongol
Hashaa naizdaa bayar hurgeye. Uhaantai bolovsroltoi jinhene mongol er hun shuu.
2018/01/02 85.1.195.224
Bi
4d kinog tv-eer yaj uzeh yum bol?
2017/12/28 66.181.186.185
  • Recent
  • Most Read
  • Most Comment