Жүжигчин А.Ганчимэг “Хувьсал” продакшинд харьяалагдан уран бүтээлээ туурвиж байгаа билээ. Драмын тайзнаас ийнхүү хувийн продакшн руу урвасан тэрээр энэ удаад ажлынхаа төлөө төгс өөрчлөлт хийж, урт гэзгээ хусуулжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Энэ бол миний мэргэжил... Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, өмнөх дүрүүдийнхээ гадаад төрх хийгээд дотоод сэтгэл зүй, авир араншинг дахин давтахгүйг хичээж явна,.. Урт гэзгээ хайчлуулах тийм амар байгаагүй ч шинэхэн уран бүтээлийнхээ төлөө эргэлт буцалтгүйгээр шийдсэн юм.. Тун удахгүй Хувьсал продакшны бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" уск маань нээлтээ хийх гэж байгаад маш их баярлаж бас догдолж сууна,.. Хэр өөрчлөгдсөн байна даа?" гэж бичсэн байна.
Жүжигчин А.Ганчимэгийн цоо шинэ өнгө төрх
2016-01-22 16:13:00