Нийслэлийн 1-5 ангийн сурагчдын амралтыг тав хоногоор сунгаж ирэх сарын 1-нээс хичээллүүлэхээр болжээ.Учир нь нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага ангийн сурагчдын амралтыг сунгах хүсэлтийг БСШУЯ-нд хүргүүлсэн юм. Энэ дагуу БШСУ-ны сайд Л.Гантөмөр хүсэлтийг хүлээн авч, нийслэлийн бага ангийн сурагчдын амралтыг сунгахаар болсон байна. Харин орон нутгийн сурагчдын амралтын хуваарьт ямар нэг өөрчлөлт оруулаагүй гэв.
Бага ангийг сурагчдын амралтыг сунгалаа
2016-01-22 15:33:00