ОУВС-ын захирлуудын зөвлөл “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн I, II шатны үнэлгээг баталгаажуулан Монгол Улсад 79.1 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон байна. Монгол Улс уг санхүүжилтыг авснаар хөтөлбөрийн хүрээнд нийт 118.6 сая ам.долларын санхүүжилт авч байгаа юм. Мө зөвлөлөөр Монгол Улсын эдийн засгийн өсөлт тооцоолсон түвшнээс өндөр байгаагийн зэрэгцээ бүх зорилтуудаа биелүүлснийг онцолжээ.