8o
Улаанбаатар хот
mobile menu

Эбола вирусын халдвар дахин бүртгэгдлээ

2016-01-22 08:16:00

Баруун Африкийн Сьерра Леон улсад үхлийн аюултай Эбола вирусийн халдвар авсан хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн талаар Reuters агентлаг мэдээллээ. Эболагийн халдвар авсан эхний хүн өнгөрсөн долоо хоногт бүртгэгдэж төд удалгүй эмнэлэгт нас барсан юм. Тэгвэл энэхүү хүнийг асарч халамжилж байсан 38 настай эмэгтэйгээс халдварын хоёр дахь тохиолдол илэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдээлсэн байна. Сьерра-Леон улсын Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-нд Эбола вирусийн халдвар авсан шинэ тохиолдол бүртгэгдэлгүй хоёр сар болж байгаа бөгөөд тус өвчнөөс ангижирсан гэж мэдэгдэж байсан.Гэвч үхлийн аюултай Эбола вирусийн халдвар дахин гарч байгаа нь энэ юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment