Энэ сарын 09-нд буюу өчигдөр Австри улсын Вена хотод болсон Дэлхийн аварга Шалгаруулах Спорт бүжгийн тэмцээн амжилтай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас СТАР, Мүүн клубууд оролцож байна. Хамтлагуудын чанар, дэглэлт, санаа гээд бүхий л зүйлс өөрчлөлт орсон шинэлэг халуухан гал гарсан өрсөлдөөн болжээ. Энэ жилийн Дэлхийн аваргад Монгол улсыг төлөөлөн СТАР, Мүүн клубууд оролцож 6-р байр (Мүүн), 7-р байр (Стар) амжилттай тэмцээнийг өндөрлөж байна. Тус хамтлагт Г. Шинэзаяа, Ану, Азжаргал, Халиунаа, Хулан, Үлэмж-Танан, Мөнхтуяа, Ууганцэцэг, Майцэцэг, Нямбаяр, Төмөр-Очир, Тамир, Лхагвадорж, Оюунбаатар, Амар, Хэрлэн, Отгонбат, Мөнхцол багтжээ.
Ингээд та бүхэнд Стар хамтлагийн хагас финалд бүжиглэсэн бүжгийн бичлэгийг хүргэж байна.