8o
Улаанбаатар хот
mobile menu

Өөрийгөө аз жаргалтай байлгах 10 алхам

2017-12-09 12:20:00

Аз жаргалыг хүсэж байна уу? Тийм бол нэн түрүүнд өөрийгөө хамгийн шилдэг нь гэж хүлээн зөвшөөр. Өөрөөр хэлбэл энэ бол өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүл гэсэн санаа юм. Ихэнх хүмүүс өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй хэрнээ бусдад хүндлэгдэх гэж хичээдэг. Гэтэл өөрийгөө хүндэлж, хайрладаг хүн л эргэн тойрны хүмүүстэйгээ сайхан харилцаж, тэднээр хүндлүүлж чаддаг. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, өдөр бүр аз жаргалтай байхыг хүсвэл дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй.

1. Өдөр бүр өөртөө ямар нэгэн сайхан зүйлийг зориулж хий
Амьдралаас, бусдаас ямар нэг сайхан зүйл болохыг хүлээлгүй өөрөө түүнийгээ бий болго. Нэг сарын турш гэртээ орой бүр эвэнт зарлавал ямар вэ? Төрсөн өдөрт нь очиж амжаагүй найзыгаа урьж гарын хоолоороо дайл, ээждээ дуртай амттанг нь авч өгөөд бага насныхаа тухай асуу, эгч дүүтэйгээ хамт алжаал тайлах төвөөр үйлчлүүлэнгээ сэтгэлээ сэргээ. Зарим орой өрөөндөө дуу тавиад өөрөө өөртөө дурлатал сайхан бүжиглэ. Чи юу хийхийг хүсэж байна тэр бүхнээ хий. Ингэснээрээ чи өөрийгөө хайрлаж, аз жаргалтай байж чадна.

2. Өөрийгөө сонс
Өөрөөр хэлбэл дотоод дуу хоолойгоо сонсож, өөртэйгөө ярилцдаг байх хэрэгтэй. Гэхдээ гол нь өөрийгөө “муулж” болохгүй шүү. Шүүмжилсэн бодлууд олон байх тусам чи өөртөө итгэх итгэлгүй болж сэтгэлээр унана. Тиймээс аз жаргалтай байхын тулд өөрийгөө шүүмжлэх хэрэггүй. Үнэхээр тэнэг зүйл хийсэн ч, алдаа гаргасан ч уучил март, битгий өөрийгөө шийтгэ. Харин зүрх сэтгэлээ чагнаснаар чи өөрийгөө таних алхмыг хийж байгаа хэрэг юм. Өөрийгөө бүрэн таньж мэдсэн, юу чадах, юуг чадахгүйгээ мэддэг хүн амьдралын бүхий л талбарт амжилттай бас аз жаргалтай байдаг. Хэрвээ өөрийгөө илүү сайн таньж мэдэхийг хүсвэл www.acyy.me рүү ороод төрсөн он сар өдрөө хийж, өөрийнхөө мэдээллийг уншаарай. Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

3. Өөрийгөө уучил
Уучлал бол аз жаргалын том хэсэг. Аз жаргалыг хүсэж байвал өөрийгөө болоод бусдыг уучилж бай. Бид алдаа гаргасан үедээ өөрийгөө бүтэлгүй, азгүй амьтан мэтээр бодож, шүүмжилдэг. Гэтэл бид чинь угаасаа л төгс төгөлдөр нэгэн биш шүү дээ. Тийм болохоор өөрийгөө алдаа гаргасан ч шүүмжлэхийн оронд харин ч эсрэгээр нь тайвшруулж, урам өгөөрэй. Яг л бусдын алдааг ойлгож, өршөөж, урамшуулдаг шигээ. Өглөө бүр толинд хараад “Би чамд хайртай. Тийм болохоор чамайг ямар ч буруу зүйл хийсэн уучилж, дэмжсээр байх болно” хэмээн хэлж байгаарай.

4. Өөрийгөө хүлээн зөвшөөр
Одоо байгаа өөрийгөө хүлээн зөвшөөрөөрэй. Хүсэхгүй байгаа зүйлийг нь түүнээс бүү шаард. Ингэснээр чи өөрийнхөө хүсэл мөрөөдөлдөө хүрэх замыг илүү хялбар болгож байгаа юм. Хэрвээ чи өөрийн гэсэн бизнесийг эхлүүлсэн бол орлогоо нэмэгдүүлэх гэж стресстэх биш харин дуртай зүйлээ хийж байгаадаа сэтгэл хангалуун бай. Эцсийн эцэст мөнгө чухал уу эргэж олдохгүй цаг хугацааг инээмсэглэж өнгөрүүлэх нь чухал уу?

5. Сөрөг энергитэй хүмүүсээс өөрийгөө тусгаарла
Хийсэн бүхний чинь сайныг биш мууг нь олж хардаг, чамд хэзээ ч баярласнаа хэлж байгаагүй, амнаас нь муу мэдээ л асгарч байдаг хүмүүсээс өөрийгөө тусгаарлаарай. Ингэснээр заримдаа шалтгаангүйгээр гунигладаг чинь больж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг чинь хэн нэгэн гадны хүн бууруулахгүй. Бас хэн нэгний зовлонг сонссон ч түүнийг өөртөө битгий наагаарай. Харин түүний оронд түүнд эерэг энергийг өгч, бүхнийг сайхнаар харахад нь туслаарай. Жишээ нь нөхөртэйгөө таарамжгүй харилцаатай найз чинь “нөхөртэй болоод хэрэггүй, үнэхээр хэцүү байна” гэж зөвлөсөн ч бүх хүн тийм биш шүү дээ гэж бодон, чамайг хайрлаж, хүндэлдэг гайхалтай нөхөртэй болно гэдэгтээ итгэлтэй бай. Бүжгийн ямар ч эвсэлгүй гэж бодон хааяа найзуудтайгаа хөгжилдөж ч чаддаггүй бол “Зүгээр л би дууг нь сонсох дуртай” гэж бодоод л үдэшлэгт оч. Эсвэл гэртээ Youtube.com- оос бүжиг сураад авчих. Бүх зүйлд шийдэл бий. Хамгийн гол нь тэр шийдлийг олж харах нүд л бидэнд хэрэгтэй юм.

6. Эрүүл мэнддээ анхаараарай
Бие эрүүл байхад ухаан саруул байдаг. Эрүүл мэнддээ анхаарах нь өөрийгөө хайрлах хамгийн том алхам юм. Эрүүл байвал аз жаргал юунд ч ганхашгүй бат бөх байна. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч цэвэр агаарт алхаж, дасгал хөдөлгөөн сайн хийх нь чухал.

7. Өөртөө хамгийн сайныг нь зориул
Хувцас, үнэт эдлэл, хоол гэх мэтээс хамгийн шилдэг сайн гэснийг нь өөртөө зориул. Зовж олсон мөнгөөрөө чанаргүй бараа авч хайран мөнгө гэж халаглахын оронд чанартай хувцас хэрэглэл авч сэтгэл ханамжтай байх нь илүү их аз жаргалыг мэдрүүлнэ. Мөнгөтэй болсныхоо дараа хамгийн үнэтэй зүйлсийг авна гэж битгий найд. Харин одооноос л өөртөө сайн сайхан, үнэтэй, чанартай бүхнийг зориул. Энэ нь цаанаасаа л өөрийгөө хүндлэх сэтгэлийг чинь дэмжих болно. Нөгөө талаар сайхан хувцаслалт ч өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг шүү дээ. Өдөр болгон тодорхой хэмжээний цагийг өөртөө зориулж хувцаслалт нүүр будалтдаа анхаарч бай. Өдөр бүр үзэсгэлэнтэй бай.

8. Муу зуршилдаа баяртай гэж хэл
Аз жаргалыг чинь дундуурхан байлгадаг зүйл бол муу зуршил. Жишээлбэл өглөө их унтах, орой болсон хойно хооллох, товлосон цагаасаа үргэлж хоцрох бас бусдаас бурууг хайх, хийж байгаа зүйлдээ сэтгэлгүй хандах, өөрөөсөө харамлах гэх мэт. Эхлээд дээрх шиг бүх муу зуршлуудаасаа салах хэрэгтэй. Сэрүүлгээ 10 минутын өмнө тавиад дуугарангуут нь өндийдөг бай. Ингэснээр ажил дээрээ очдог цагаасаа 10 минутын өмнө очно эсвэл өглөөний цайгаа ууж амжина шүү дээ. Оройн хоолоо эртхэн хийж идчихээд, 30 минутыг ном уншихад зориулан, орондоо эрт ор. Өнөөдрөөс эхлээд хийж буй ажил бүртээ “Яавал илүү сайжруулж болох вэ?” гэж ханд.

9. Мэд, сур
Мэдлэгээ нэмэгдүүлэх нь өөртөө итгэх итгэлийг төрүүлээд зогсохгүй бусдаар хүндлүүлэх, магтаал сайшаал сонсох, өөрөөрөө бахархах мэдрэмжийг өгдөг. Энэ аз жаргал биш гэж үү. Англи хэлэндээ тааруухан бол интернетээс хичээл үзэж, ном уншиж, дуу цээжилж хэлээ сайжруул. Ажилаа чин сэтгэлээсээ хийж, дээд албан тушаалтан чинь байхгүй үед түүний оронд орлож чадах хэмжээний туршлага хуримтлуул. Мөн зөвхөн ажил ч гэлтгүй сонирхсон спортоороо хичээллэж бусдыгаа уриалдаг бай. Өдөр бүр бага багаар чаддаг мэддэг бүхнээ нэм. Нэг л мэдэхэд чи хүн бүхний нэвтэрхий толь болчихсон бүх хүн чамаас мэдэхгүй чадахгүйгээ асууж, хүндэлдэг болсон байх вий.

10. Инээмсэглэ
Сайхан бүхний өөдөөс инээмсэглэ. Муу муухай, шударга бусын өмнөөс ч инээмсэглэ. Бүдэрч унасан ч инээгээд босдог бай. Аз жаргал инээмсэглэлээр л илэрдэг бас ирдэг шүү дээ. Эцэст нь өнөөдөр гараад өөрийнхөө хүсэж байсан нэг зүйлийг биелүүлээрэй. Тэгээд долоо хоног бүр эсвэл сард нэг удаа өөрийнхөө хүслийг биелүүлж заншвал ямар вэ?

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл