8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүмүүсийг шавьжаар хооллож сургах компанит ажлыг НҮБ зохион байгуулахаар болжээ

2017-12-09 11:30:00

Дэлхий дахинд хүнсний нэг дуусашгүй нөөц бий. Тэр нь шавьж хорхойнууд юм. Тун удахгүй хүн төрөлхтнийг царцаа, өт, авгалдай, зөгий зэрэг шавьжаар хооллож сургах компанит ажлыг НҮБ зохион байгуулахаар болжээ. Манай гариг дээр хүний хүнсэнд шууд хэрэглэж болох 1900 гаруй зүйлийн шавьж хорхой байдаг бөгөөд энэ нь гаригийн нэг хүнд 40 тонн шавьж ноогдохоор асар их тоо толгой ажээ.  Хүнсний бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад шавьжны гаралтай хүнс хэзээ нэгэн цагт дуусах аюул ер гарахгүй. Шавьжнууд нь 2 кг хүнс хэрэглээд 1 кг мах гаргадаг. Тэгвэл бод мал 1 кг тарга авахын тулд 8 кг өвс тэжээл хэрэглэдэг байна. Шавьжны мах нь янз бүрийн уураг, витамин, эрдэс давсаар баялаг бөгөөд шавьжны аж ахуй эрхлэхэд байгаль орчныг сүйтгэх хэрэггүй. 

Африк тивийн зарим үндэстнүүдийн уламжлалт хоол хүнсэнд янз бүрийн хорхой шавьж ордог байсан. Харин НҮБ шавьж хорхойны махыг аж үйлдвэрийн аргаар үйлдвэрлэх аргыг сонирхож байна. Үүнээс гадна хүмүүсийн жихүүдэс, сэжгийг арилгахын тулд шавьжны махыг аятайхан үнэр амт оруулан бэлтгэх аргыг дэлгэрүүлэх нь чухал байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл