Хоёр хоногийн өмнө Европын Холбоо түүхэндээ анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарласан. Уг хар жагсаалтад 17 орон багтсаны дотор Монгол Улс багтсан талаар мэдээлэл хүргэсэн. Эдгээр хар жагсаалтыг гаргахдаа татварын орчин, татварын хувь хэмжээ нь гадны этгээдүүдийн сонирхлыг татах чадвартайг судалж гаргаад байгаа. Эдгээр орнуудыг татварын системдээ өөрчлөлт хийх явцыг хэсэг хугацаанд харзнах ба өөрчлөлт хийж чадвал жагсаалтаас гаргаж, чадахгүй бол хар жагсаалт руу шилжүүлэх талаар албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өөрийн фэйсбүүк хуудсандаа тайлбар бичжээ. Тэрбээр "Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн энэ бичигнээс болж Монгол улс хар жагсаалтад оржээ" хэмээн тайлбарлаж дараах постыг оруулсан байна.