Буд, Сугар, Санчир, Ангараг, Бархасвадь гарагууд ирэх сарын 20 хүртэл буюу нэг сарын хугацаанд зэрэгцэж байрлах юм байна. Эдгээр гарагуудын зэрэгцэж буйг өдөр бүр үүр цайхын өмнөхөн олж үзэх боломжтой аж. Харин Тэнгэрийн ван, Далай ван, Дэлхий ван зэрэг гараг дэлхийгээс илүү хол зайтай оршдог учраас одон орны дуран ашиглалгүйгээр харах боломжгүй гэж судлаачид тайлбарлаж байна. 2005 оноос хойш эдгээр таван гараг нэг дор үзэгдэж байгаа анхны тохиолдол гэдгээрээ тус үйл явдал одон орон судлаачдын төдийгүй энгийн иргэдийн анхаарлыг ихэд татаж байгаа. Үүнээс гадна нэгдүгээр сарын сүүлээр эдгээр гарагийн ойролцоо хавирган сар давхцан үзэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ удаагийн тохиолдол ирэх наймдугаар сарын 13-19-ний хооронд дахин тэнгэрт зэрэг үзэгдэнэ гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Буд, Сугар, Санчир, Ангараг, Бархасвадь гарагууд зэрэгцлээ
2016-01-21 14:03:00