8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол хүүхдүүд оюун ухаанаа дэлхийд гайхууллаа

2017-12-05 10:50:00

Эгнээндээ дэлхийн 60 гаруй орныг нэгтгэсэн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн 11 сарын 11-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж, манай Улсын 55 хүүхэд оролцож бахдам амжилт үзүүлжээ. 

21 дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээн нь дэлхийн нэр хүнд бүхий Олон Улсын хамгийн том тэмцээн бөгөөд энэ удаа 30 гаруй орны 4000 хүүхэд багачууд оюун ухаанаа сорьсон байна.

Манай улсын хүүхэд, багачууд тус тэмцээнд дөрөв дэх удаагаа амжилттай оролцсон ба “ТОЯА” академийн суралцагчид хүүхдүүд зургаан ангилалд өрсөлдөж Гранд Чампион-1, Гран При-1, Алтан цом-8, Мөнгөн цом-20, Хүрэл цом-25 –ыг тус тус хүртжээ.

Энэ удаагийн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар, Баянхонгор, Эрдэнэт, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай аймгуудын ЕБС-ийн 6-14 нас болон цэцэрлэгийн хүүхэд оролцсон байна.

Тэгвэл оюуны спортоор өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан эдгээр хүүхэд, багачуудыг өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүлээн авч уулзаж “ТАЛАРХАЛ” гардуулсан бөгөөд тэдэнд баяр хүргэж сурлага, спортын өндөр амжилт хүслээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Мундаг шүү
2017/12/05 139.5.217.158
  • Recent
  • Most Read
  • Most Comment