8o
Улаанбаатар хот
mobile menu

Элэгний вирүс тоолох шинжилгээг үнэ төлбөргүй авч байна

2017-12-04 15:23:38

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд  40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж буй. Үүний хүрээнд “Элэгний вирусийн идэвхжил” тодорхойлох сонгон шалгаруулалт явагдаж, 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. 

Өөрөөр хэлбэл, вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан газраар дамжуулан хийж, тусламж үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлж байна. Үүнд, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, “Интермед”, “УБ Сонгдо”, “Грандмед”, “Медипас” “Аллергимед”, “Монгол Хьюндай”, “Итгэл”, “Онкоген”, “Гялс”, Анагаах ухааны төв, “Мобио”, “Оношмед”, “Бона Вита”, “Протолаб”, Элэгний төв, “Гэгээн Ар Үр”, “Медипас”, “Евро стандарт”, “Хаппи веритас” эмнэлэг, лаборатори багтаж В, С вирусийг тоолж иргэдэд үйлчилгээ үзүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтээ авч байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл