8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-12-02 13:09:16

ХОНЬ - (3/21-4/19)

Тохиолдол, гэнэтийн нөхцөл, дохио тэмдгийг анхаар. Хэн, ямар санал тавихыг, ажил хэргээр хаашаа зорчихоо анхаар. Энэ бүхэн таны карматай, энэ амьдралд хүлээсэн үүрэгтэй холбоотой. Үүрэг хариуцлагаа ухамсарлавал амьдрал илүү хялбар болно.

ҮХЭР - (4/20-5/20)

Бусадтай харьцах харьцаанаас сэтгэлийн таашаал авна. Мөн ирээдүйгээ зөгнөн харах боломжтой байна. Хэрвээ та хүсэх юм бол янаг амрагийн харьцаагаа шинэ түвшинд гаргаж, илүү аз жаргалтай болно. Худалдаа наймаанд одтой байх тул зуучлалаас ашиг олно. Албан бус уулзалт, үдэшлэг, нийллэг хийхэд тохиромжтой.

ИХЭР - (5/21-6/21)

Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл санаагаа ариусгахад тохиромжгой. Шийдвэр гаргахаас зайлсхий, сайн нягтлалгүй элдвийг бүү амла. Худал хэлэх, хов ярих, хэрүүл маргаан дэгдээх муу. Өнөөдөр аливаа үгний энерги ихсэх тул хэнд, юу ярихаа сайтар нягтал.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Сурч боловсрох, аян замд гарах, аливааг шинээр эхлэх, хийлгэж эхлэхэд ээлтэй сайн өдөр. Өөртөө амсхийх зав гаргаж, эрүүл агаарт зугаадвал эрч хүч сэргэнэ. Мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэхэд ээлтэй.

АРСЛАН - (7/23-8/22)

Зүүд зөн хурцдах, далд авьяас чадвар илрэх өдөр. Өнөөдөр хүчтэй биоэнерги бүхий хүмүүсийн авъяас нь нээгдэж, олон зүйлийн мөн чанарт нэвтэрнэ. Ирээдүйгээ төлөвлөх, зөвхөн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодох нь чухал нөлөөтэй.

ОХИН - (8/23-9/22)

Өнөөдрийг гэртээ өнгөрөөхийг хичээ. Олон хүнтэй уулзахаас зайлсхий. Шинэ танилтай болох, шинээр харьцаа холбоо тогтооход таагүй. Хууч өвчин хөдлөх магадлалтай. Үг хэл яриа, үйл хөдлөлөө сайтар хяна.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Урьдчилан төлөвлөөгүй, нөхцөл байдалд захирагдан хийгдэх ажил амжилт олно. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болоход ээлтэй. Хариуцлагатай ажил бусдын буруугаас нурж болзошгүй. Алдахгүй байхыг хүсвэл зөн билгээ дага.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Өнөөдөр янаг амрагийн асуудлаа шийдвэрлэхэд сайн өдөр. Хайртынхаа хамтаар баяр зугаалга зохион байгуулж, сэтгэлээ сэргээ. Бүгдийг байгаа хэвээр нь үлдээхийг эрмэлзэнэ гэдэг бол хамгийн зөв арга. Ингэж чадвал та ямар ч нөхцөл байдлыг бодитойгоор цэгнэж чадна.

НУМ - (11/22-12/21)

Худал хуурмаг бүхэн ил тод болох өдөр. Эрч хүчээ дэмий үрэхээс зайлсхий, битгий их ядар. Хов жив ярих, хэл ам хийхээс, хоосон амлалт өгөхийг цээрлэ. Машин техниктэй болгоомжтой харьц.

МАТАР - (12/22-1/19)

Мэдээллийн өдөр. Бүх төрлийн харьцаанд ээлтэй. Аливааг хийхдээ зөн билгээ дага. Их мөнгө шаардах худалдаа арилжаа бүү хий. Өнөөдөр аливааг төлөвлөхөөс зайлсхий, төлөвлөсөн хэрэг бүтэхгүй.

БУМБА - (1/20-2/18)

Хүнд өдөр, тиймээс боломжтой бол гэр зуураа өнгөрөөхийг хичээ. Аливааг шинээр эхлэх, чухал ажил хэргийг амжуулахад муу. Оюунлаг байхыг хичээ, амьдралын туршлагатай хүнтэй харьцаж, зөвлөгөө ав.

ЗАГАС - (2/19-3/20)

Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Гэхдээ бүгдийг нэг зэрэг хийхээр хүч чадлаа шавхан зүтгэх хэрэггүй. Та үүнийг ингэж л хийх ёстой гэж зүтгэвээс амжилтад хүрэхгүй. Бүтэхгүй байгаа ажилд бусдын санал зөвлөгөө, тус дэмийг ав. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцох, шинэ танилтай болоход тохиромжтой цаг үе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment