Мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд дууслаа. Өнөөдрийн гол барилдаанаар башёг нэг унаагүй тэргүүлж буй ёкозүна Хакүхо, озэки Котошогикү нарын барилдаан байсан. Тэгвэл уг барилдаанд их аварга Хакухо Даваажаргал өвдөг шороодож озэки Котошогикү давснаар башёг унаагүй тэргүүлж байна. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд сүүлийн арван жил япон бөх түрүүлээгүй байдаг. Японы иргэд озэки Котошогикүг түрүүлнэ гэдэгт ихээхэн итгэл хүлээлгээд байгаа юм.