8o
Улаанбаатар хот
mobile menu

Эх барих эмч нарын болгоомжгүйн улмаас хүүхэд амь насаараа хохирчээ

2015-11-19 08:17:00

Дархан – Уул аймгийн  амаржих газрын эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж  эрүүл мэндээрээ хохирч  яваа А.Жавхлан хүүгийн аав, ээж  сэтгүүлчдэд хандлаа.

  А.Жавхлан хүү 2002 онд  Дархан-уул аймагт  төржээ. Тухайн үед хийсвэр хийх ёстой байсан боловч эмч нарын хариуцлагагүйгээс  хүзүү нь гэмтэж тархинд нь  цус харвасан байна.  Найман настайд нь  тархины хагалгаанд оруулсан ч Монголд эмчилгээгүй гэдгийг эмч нар хэлжээ. Хүү одоо 13 настай,  “толгойн усжилт” гэсэн оноштой. Гадаад руу хэд хэдэн удаа явж  хагалгаанд орсон  толгойн өвдөлт намдахгүй, өвчин намдаах эм тариа үйлчлэхгүй өдөрт таваас зургаан удаа таталт өгдөг болсон. Тархи нь хүчтэй өвдөлтийн  улмаас нэг нүд нь хараагүй болсныг ээж нь хэллээ. Тэрээр хүүгээ  Тайланд улс руу эмчлүүлэхээр  явахдаа  40-50 сая төгрөг зарцуулсан. Эм тариа их хэрэглэдэг.  Энэ байдлын улмаас төр, иргэдээс хандив хүсч байгаагаа олон нийтэд дуулгахаар ийнхүү сэтгүүлчдэд хандаж байна гэв. Мөн энэ асуудлаар Нийслэлийн Засаг  дарга  нарыг  тусламж үзүүлээч гэхэд эдийн засаг хямралтай боломжгүй гэсэн  хариу өгсөн хэмээн ярьж байна. А.Жавхлан хүүд туслахыг хүссэн байгууллага, хувь хүмүүс ХААН банкны 5068271342 тоот данс, түүний ээжийн 96527898 дугаарын утсанд хандана уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment