8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын Үндэсний бөхийн холбооноос тайлбар хүргүүллээ

2017-11-29 11:30:00

Тайлбар: Журам батлагдсан өдрөөс хойш буюу 9 дүгээр сарын 30-нд болсон Эрчим хүчний 90 жилийн ойд зориулсан барилдаанаас 11 дүгээр сарын 26-нд болсон Улс тунхагласны 93 жилийн ойд зориулсан  барилдаан дуустал үндсэн 6 барилдаан, нэмэлт 1 барилдаан болсон байна. Цагаан сар хүртэл үндсэн 4 барилдаан, нэмэлт 2 барилдаан болно. Цагаан сар хүртэлх үндсэн 10 барилдааны 70 хувь буюу 7-д нь, 50 хувь 5-д нь барилдах ёстойгоос одоогоор хэд барилдсан, хэдэн барилдаан дутуу байгаа мэдээллийг бөхчүүд, бөх сонирхогчдод хүргэж байна.  Тухайн бөх 2,5 барилдсан гэж бичсэн нь үндсэн 2 барилдаан, нэмэлт 1 барилдаанд оролцсон гэсэн үг. Харин 2,5 барилдаан дутуу гэдэг нь үндсэн 2, нэмэлт 1 барилдаанд юм уу үндсэн 3 барилдаанд барилдах шаардлагатай гэсэн үг. Барилдсан тоо 4 гэдэг нь үндсэн 4 барилдаанд барилдсаныг илтгэх бөгөөд одоо үлдэж буй үндсэн 3 барилдаанд эсвэл  үндсэн 2, нэмэлт 2 барилдаанд  барилдах шаардлагатай гэсэн үг болно. Барилдвал зохих тоо нь дутуу байгаа бөхчүүд үлдсэн барилдаанд нөхөн барилдаж тоогоо гүйцээсэн тохиолдолд цагаан сарын барилдаанд зодоглох эрхтэй болохыг анхаарна уу.   

                             МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
захиргаадаж биш урамшуулж барилдуулаач хөгийн юм бодож олохийм захиргаадах нь завхрал үүсгэнэ
2017/12/02 66.181.160.35
зочин
тэнэг тэнэг гэхэд энээс тэнэг юм бодож олж чадсангүй юу сумо дуурайх гэж байгаа бол энэ бөхчүүдээ бүгдийг нь цалинжуул
2017/11/29 202.9.41.22
Иргэн
Уул нь зөв харин барилдвал зохих нь яагаад өөр өөр байна
2017/11/29 202.9.42.200
бба
Ийм балай юм хийхээ болиоч ээ. Нямдоржийн орлого багадаад бна уу. Цагаан сар хүртэл тоогоо гүйцээгээгүй бөх барилдахгүй юм уу. Барилдаан гэдэг чинь бөхчүүдийн эрхийн асуудал. Бэртэлтэй байж байгаад эд
2017/11/29 202.5.196.171
а
7 -р багана байдаггүй ккк
2017/11/29 202.21.100.210