8o
Улаанбаатар хот
mobile menu

Өндгөөр нүүрний арьсаа төгс арчлах маск

2017-11-26 13:30:00

Янз бүрийн маск хэрэглэхгүйгээр арьс арчилгаа төгс байх боломжгүй юм. Өндөг нь арьсыг эрүүл байлгаж, залуу сайхан хэвээр нь хадгалах үр дүнтэй хэрэгсэл гэдэгтэй та ч гэсэн санал нийлэх байх.

Өндөгний цагаан нь арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэн, чангалдаг. Харин арьсны эпидермист гүн тэжээл өгч, арьсны гүнийг чийгшүүлэх олон төрлийн лецитин хэмээх бодис өндөгний шард агуулагддаг. Арьс залуу сайхан хэвээр байхад А, Д, В амин дэмүүд шаардлагатай. Тэгвэл бүх насны бүсгүйчүүд маань энэ бүх шинж чанарыг агуулсан өндөгний маск бэлтгэн хэрэглэж үзээрэй.

Бараг төгс үйлчилгээтэй гэж хэлж болохоор энэхүү өндөгний маскийг бэлтгэхэд 1 ширхэг өндөг, цаасан сальфетка, маск түрхэх багс, сэрээ, 2 таваг хэрэгтэй.

Бэлтгэх арга:

-Өндөгний шарыг цагаанаас нь салгаж 2 өөр жижиг саванд хийнэ. Өндөгний цагааныг сэрээгээр хутгана.

-Цэвэрлэсэн нүүрэндээ өндөгний цагааныг багсаараа түрхэнэ. Цаасан сальфеткаа нүүрэндээ нааж дээгүүр нь дахин нэг үе өндөгний цагаанаа түрхэнэ. Өндөгний цагааныг хэтэрхий их түрхэж болохгүй шүү. Ингээд маскаа бүрэн хатаах ёстой.

-Маскаа тавиад 20-30 минут буюу цаасаа бүрэн хаттал нь байлгана. Хуулахдаа эрүүнээсээ дээш нь буюу доороос дээш нь чиглэлтэй хуулж авна. Бага зэрэг таагүй мэдрэмж төрж магадгүй ч харин тэр тусмаа үйлчилгээ нь сайн болсон байна гэсэн үг.

-Дараа нь өндөгний шараа хутгаад нүүрэндээ нялж /ихээр/ өгнө. Илүү тэжээллэг болгохыг хүсвэл хэдэн дусал оливын эсвэл наргил модны самрын тос нэмж хутгаад түрхээрэй. 10 минут болоод маскаа угаана. Арьс тань ямар гоё, толигор зөөлөн, чанга болсныг та мэдрэх болно.

Өндөгний маскны үлдэгдлийг бүлээн усаар угаах нь тохиромжтой байдаг. Хэрвээ та хуурай арьстай бол дээрх маскийг түрхсэний дараа тэжээлийн тос түрхээрэй. Наснаасаа залуу харагдахыг хүсвэл уг маскийг 7 хоногт 2 удаа хэрэглээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Batchimeg
Батганд юу хэргэвэл дээр юэ зөвлгөө өгөөч
2022/03/09 66.181.161.73
Сарнай
Нийслэлийн засаг
2021/07/01 66.181.161.11
соёлмаа
баярлалаа
2020/04/22 202.126.88.65
Хэрэглэгч
Хэрэглэж байна.Үр дүн мэдрэгдэж байна.7 хоногт 2 удаа хэрэглэж байна.Хэдэн 7 хоног хэрэглэвэл зүгээр бэ.Хэлж өгч туслаач
2018/05/07 103.212.117.127
  • Recent
  • Most Read
  • Most Comment