8o
Улаанбаатар хот
mobile menu

Бичлэг: Б. Шижирбатын хагас шигшээгийн үзүүлбэр

2017-11-17 11:23:01

"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогч Б.Шижирбат "Asia's Got Talent 2017" эхний шатанд "Алтан баззер"-ын эзэн болсон. Харин одоо шоуны хагас шигшээд үлдэхэд үзэгчдийн цахим санал чухал байгаа аж. Тиймээс чадварлаг авьяаслаг залуу маань Монголчуудаасаа дэмжлэг хүссэн байна. Б.Шижирбат энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Шоуны хагас шигшээгийн санал хураалт арваннэгдүгээр сарын 16-ны 20:30  цагаас нээгдсэн.Саналыг Facebook болон Google Account -аас өгөх боломжтой. Нэг хэрэглэгч өдөрт 10 санал өгөх эрхтэй. Санал авах хугацаа дөрөв хоног буюу арваннэгдүгээр сарын 19-ний 23:59 цаг хүртэл үргэлжилнэ (Facebook болон Google account хаягтай хүмүүс энэ хоёр хаягаараа нийт 80 санал өгөх боломжтой). Санал өгөх зааварчилгааг доорх зурган дээр тайлбарлалаа” хэмээн бичжээ" гэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Yaj demjiy dee uuniig medehgui ym.
2017/11/17 27.123.214.91