Бид өмнө Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд үнэртэй ус, саван, шампунь, нүүрний крем, уруулын будаг зэргийг хийж бүтээж байгаа тухай сурвалжлага бэлдэн хүргэж байсан. Тодруулбал, Нийслэлийн “Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль”-ийн 16-17 настай сурагчид хичээлийн төлөвлөгөөний дагуу ийм бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө судалж, туршин гаргаж буй юм. Энэ сургуулийн хувьд хими, физикийн хичээлээр туршилт хийх лабаораторитой учир хүүхдүүд үеийнхнээсээ илүү бүтээлч, санаачлагатай болон төлөвшиж буй юм. Тэгвэл ЕБС-иудад байгалийн ухааны иж бүрэн лабораторийг нийлүүлэхээр болсон байна. Хүүхэд бүрийг дээрх жишгээр бие даан хийж суралцах боломжийг олгож, одоогийн хэвшил боловсон боловсролын системийг өөрчилж шинэчлэх зорилготой юм байна. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас өнгөрсөн жилүүдэд төрийн өмчийн 428 сургуульд орчин үеийн физик, химийн лаборатори байгуулж өгсөн байдаг.
Ерөнхий боловсролын сургууль орчин үеийн лабораторитой болно
2016-01-19 18:27:00