8o
Улаанбаатар хот
mobile menu

Токиогийн их дуулгад манай 16 жүдоч хүч үзнэ

2017-11-19 10:39:00

Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох энэ оны хамгийн отгон тэмцээн Токиогийн Их дуулгад Монголын 16 жүдоч зодоглохоор мэдүүлгээ илгээжээ.

“Токио-Их дуулга-2017” тэмцээн ирэх 12 дугаар сарын 2-3-нд болох бөгөөд олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн аварга Г.Болдбаатар тэргүүтэй жүдочид хүч ур чадвараа сорин өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна.

Багийн бүрэлдэхүүнд: Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Хорлоо, М.Уранцэцэг, 52 кг-д Ч.Аззаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр, Баяртүвшин, 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар багтжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл