8o
Улаанбаатар хот
mobile menu

Өглөөний цайндаа шоколадтай франц ороомог

2017-11-03 11:37:00

Улс орон бүрт өглөөний цай бэлдэх хэв маяг өөр өөр байдаг. Монголчуудын хувьд ихэвчлэн сүүтэй цай, маслотой талх, жигнэмэг, өндөг хиам шарах нь элбэг. Тэгвэл энэ удаа  байнга иддэг хоолоо түр хойш нь тавиад эдийн засагт хэмнэлттэй гарын доорх материалаар хэрхэн амттай өглөөний унд бэлдэх хялбар жорыг хүргэж байна. Энэ бол шоколадтай франц ороомог. 

Орц:

Шоколадны крем
Сэндвичний талх (toast),
Сүү - 1 аяга 
Өндөг - 1ш
Cinnamon буюу корица
Бор сахар (цагаан байж болно)
Бага зэрэг масло 

1.Сэндвичний талх худалдан аваад захыг нь хэрчиж авна. Дараа нь элдэж нимгэлэх хэрэгтэй.

2. Шоколадны кремээ жигд түрхээд орооно. 

3.Өндөгөө аяганд хийгээд сүүтэй холин сайтар хутгана. Одоо ороомогоо дүрж, бүрээс хийнэ. 

 4. Бэлдсэн масло харуулан тавганд хийж халаагаад талхаа шараарай. 

5. Элсэн чихэрээ хавтгай таваг дээр жигд тараан асгаад шарсан ороомогоо өнхрүүлнэ. Ингээд таны өглөөний цай бэлэн боллоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment