Олон улсын валютын сангийн баг Монголын эдийн засаг хурдацтай сэргэж байгааг онцолжээ. Үзүүлэлтээрээ 3.4 хувиас ирэх онд 4.2 хувь болон өснө гэж тус сангийнхан таамаглаж байгаа юм байна. Ийнхүү сэргэх болсон шалтгаан нь улсын төсвийн зарлагад хяналтаа сайжруулснаар мөнгөний бодлогын өнөөгийн тоон үзүүлэлтүүд эерэг гарчээ. Мөн нүүрсний экспорт нэмэгдэж, үйлчилгээ сэргэсэн байна.
Улаанбаатарт ажилласан ОУВС-гийн ажлын хэсэг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна хэмээн дүгнэжээ. Ойрын хугацаанд ОУВС Монголын банкны салбарыг дэмжих, мөнгөний бодлогын хэрэгжилтийг сайжруулах зэрэгт анхаарч ажиллах гэнэ.
ОУВС-ын багийн тэргүүлэгч Жёфф Готтлиебийн тэргүүлсэн баг өнгөрсөн аравдугаар сарын 18-30-ны хооронд хөтөлбөрийн эхний шатны хэрэгжилт үйл явцтай танилцаж, цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхээр Монголд ажиллажээ.
Хэрэв хөтөлбөрийг дахин хэрэгжүүлбэл манай улс ОУВС-аас 440 сая ам.доллар, Япон, Өмнөд Солонгос зэрэг донор орнуудаас 5.5 тэрбум ам.долларын зээл тусламж авах юм.