8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУХМ Д.Сумъяагийн хөдөлмөрийг үнэллээ

2017-11-01 17:07:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж олимпийн мөнгөн медаль, дэлхийн аварга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сумъяад хөдөлмөрийн баатар цол олголоо. Д.Сумъяа "Төрийн дээд одон медалиар шагнуулсандаа баяртай байна. Энэ мөчид жүдогийн шигшээ багийн бүх багш нартаа баярлалаа гэдгээ хэлье. Багш нарын маань уйгагүй хөдөлмөрийн үр шим нь тамирчдынх нь амжилт байдаг. Тэр дундаа Х.Эрдэнэт-Од багшдаа маш их баярлаж явдгаа хэлмээр байна. Мөн Монголын жүдо бөхийн холбоо, Спорт бэлтгэлийн төв, яам агентлаг, шигшээ багийн албад гээд маш олон хүчин зүйлээс тамирчин бидний амжилт шалтгаалдаг.

Та бүхэндээ баярлалаа. Миний хувьд сүүлийн дөрвөн жил хүчний бэлтгэлийг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Энхтөр багштайгаа хамтарч хийж байгаа.  Түүнчлэн Хил ерөнхий хамгаалах газрынхан болон Монгол Улсын өнцөг булан бүрт хилээ манаж байгаа хилчиддээ энэ өдрийн мэнд хүргээд, баярт мөчөө хуваалцмаар байна. Жүдод хайртай, ивээн тэтгэдэг хувь хүн байгууллагууддаа баярлалаа. Мөн төрүүлж, өсгөсөн аав ээж, эмээ өвөөдөө маш их баярлалаа. 13 жилийн уйгагүй хөдөлмөрийг минь ард түмэн өндөрөөр үнэллээ" хэмээлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment