Улсын драмын эрдмийн театраас жүжигчний гараагаа эхэлж, бие даасан уран бүтээлч болсон жүжигчин Д.Ганцэцэг шинэ оны өмнө боловсролдоо анхаарч БНХАУ-д суралцахаар явсан. Авьяаслаг жүжигчин бүсгүй Бээжин хотын бүх их дээд сургуулиудын гадаад оюутнуудын дунд зохиогддог хятад дууны уралдаанд оролцсон байна. Нийт 38 их дээд сургуулийн 70 гаруй оюутан оролцсон уг уралдаанд Д.Ганцэцэг түрүүлж, улс орныхоо нэрийг гаргажээ.
Жүжигчин Д.Ганцэцэг Хятад дууны уралдаанд түрүүлжээ
2016-01-18 14:03:00