Холливудын алдарт жүжигчин Жулия Робертс өчигдөр 50 нас хүрлээ. Хувийн амьдралаа олны өмнө дэлгэдэггүй, ганган хээнцэр хувцаслаж байгаагүй эгэл даруухан жүжигчин маань 1967 оны аравдугаар сарын 28-нд АНУ-ын Жоржи мужийн Смирна хотод гэр бүлийнхээ гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Түүний амьдралын зарчимаас суралцах юм их бий. Тэр алдар нэрийн хойноос хөөцөлдөөгүй нэр хүнд өөрөө түүнийг олсон юм. Түүний амьдралдаа баримталдаг зарчмаас суралцах зүйл их бий. Ингээд түүний хэлсэн ишлэлийг хүргэе.
- Хүмүүс итгэхгүй байх. Гэхдээ яг үнэндээ би коллежийн ангийнхнаасаа хамгийн сүүлд үнсэлдэж үзсэн нь. 20 нас хүртлээ лесби гэж юу болохыг ч мэддэггүй байлаа
- Би жирийн хүн шиг л хувцасладаг болохоор бүгд л “Энэ Робертс чинь манай хөршөөс муу хувцастай юм” гэж ярьдаг
- Зураг авалтын дундуур цаг гарахаар би юм нэхэх дуртай
- Би хэзээ ч кинонд нүцгэлэхгүй. Үзэгчдийн өмнө хувцастай гарна гэдэг уран сайхны кино, харин нүцгэн бол баримтат кино. Тэгээд ч би тооны багш минь миний өгзөг ямар болохыг мэддэг болоосой гэж хүсэхгүй байна
- Гурван хүүхэдтэй гэдэгтээ би өөрөө ч итгэхгүй байна. Гэхдээ тэднийг гаргахаас өмнө би 20 жил кинонд тоглочихсон байсандаа баяртай байдаг
- Гэнэт их мөнгө авдаг боллоо гээд миний амьдрал өөрчлөгдөөгүй
- Алдар нэртэй болохоор хүмүүсийн өмнө хамаагүй гарч болохгүй, жирийн газар очиж болохгүй болдог. Харин чи энэ бүхнийг тоолгүй хуучин шигээ л амьдарвал алдар нэрийн төлөө эрх чөлөөгөө өгөөд байх шаардлагагүй гэдгийг ойлгоно
- Хүүхдүүдээ агуу суутан, алдартай жүжигчин, бизнесмен болгох өчүүхэн ч хүсэл байхгүй
- Би сүүлийн үеийн загвар хөөцөлдөггүй. Дуртай, таалагдсан хувцсаа л өмсдөг
- Хэрэв хэн нэгэнд хайртай болсон бол үүнийгээ хурдан хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа нь оройтно