Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа тэргүүтэй ажлын хэсэг АНУ-ын Вашингтон хотноо ОУВС-гийн төлөөлөлтэй уулзсан байна. Уг ажлын хүрээнд энэ долоо хоногт ОУВС-гийн ажлын хэсэг манай улсад ажиллахаар болжээ. Тэд хөтөлбөрийнхөө эхний шатыг дүгнэж, дараагийн санхүүжилтээ өгөх эсэхийг шийдэх юм байна.
Манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж, эхний шатны санхүүжилтээ авсан. Харин дараагийн шатны санхүүжилтийг өгөх эсэхийг шийдэх хурал өнгөрсөн есдүгээр сард болох байсан ч Засгийн газар огцорсонтой холбогдуулан тодорхойгүй хугацаагаар ийнхүү хойшлуулсан билээ.