8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Бадралын европ дахь гялалзсан амжилтууд үргэлжилсээр

2017-10-22 10:50:00

Австри улсын Линз хотод өнгөрсөн сарын 28-наас эхлэн зохион байгуулагдсан Европын томоохон хэмжээний “А” зэрэглэлийн уралдаан “Competizione della Opera” 17 дахь удаагаа боллоо. Эл олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Монгол улсаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлооч, “Сэрж меценат сан”-гийн дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал амжилттай оролцон хоёрдугаар байранд шалгарчээ. Тэрээр энэ уралдаанд 14 орны дуулаачидтай өрсөлдөн тэмцээний хамгийн том шагнал болох Олон улсын шүүгч нарын багын Шүүгч нарын нэрэмжит “Тусгай шагнал”-ын эзэн боллоо. Дашрамд дурдахад энэ уралдаанд манай улсын нэр хүндтэй дуучид оролцож байсан бөгөөд Ч.Бадрал анх удаа улсынхаа нэрийг цуурайтуулжээ. Түүнээс гадна Ч.Бадрал уг тэмцээний финалын шат зохион байгуулагдсан баруун европд томоохонд тооцогдох Линз хотын Ландес театрд Ж.Вердийн Дон Карло дуурьд дуулах эрхээр шагнагдаж өндөр амжилт гаргасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
pupo
Gaihaltai bas gaihamshigtai mun baharhaltai
2017/10/22 103.212.118.239
saruul
bayar hurgye bakhdalmai bna
2017/10/22 202.9.42.254
  • Recent
  • Most Read
  • Most Comment