Хийлч Ч.Дэлгэрцэцэг саяхан Индонез улсын Бали арлыг зорьсон байна. Гэвч хийлч Ч.Дэлгэрцэцэгийн сууж явсан онгоц осолд өртөх шахжээ. Түүний сууж явсан "AirAsia" онгоц 24,000 фитийн өндрөөс ослын буулт хийжээ. Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. Хийлч Ч.Дэлгэрцэцэг хэлэхдээ "Бали орох нислэгийн үеэр амьдралдаа анх удаа орж шоконд орлоо. Ойролцоогоор нэг цаг орчим ниссэний дараагаар "Air Asia" онгоцны үйлчлэгч нь аймшигтай хашгираад бүгдийг нь бүр бүх хүмүүсийг гүн шоконд оруулаад өөрөө ч сандарсан. Бүх хүмүүс доошоо доошоо гээд. За ингээд террористууд нь ороод ирж байгаа юм байна гэж бодлоо. Тун удалгүй хүчил төрөгчийн маск орж ирээд юу юугүй бүгд зүүгээд агаарын дутагдалд орж эхэллээ. Зүгээр л айсан, залбирсан. Тэгээд ослын буулт хийгээд бүх хүмүүс уйлалдаад тэврэлдээд кино болов. Яах ч ёстой юм бүү мэд, энэ үед. Ямар ч байсан амьдралд харамсахгүй л амьдрах ёстой юм байна гэдгээ ахин дахин ойлголоо. Сэтгэл, итгэл, залбирал урам хайраа илгээсэн бүх найзууддаа баярлалаа. Та нартаа одоо сайн хандаж байна аа" гэсэн байна.