8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн шилдэг архитектуртай долоон номын сан

2017-10-17 10:25:00


           

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй долоон  номийн санг танилцуулж байна. 


АНУ-ын Вашингтон Сиэтл хотын Төв номын сан


АНУ-ын  Вашингтон хотын төв номын сан нь орчин үеийн, нарийн төвөгтэй бүтэцтэй ба жуулчдын сонирхлыг маш ихээр татдаг газар юм. Нидерландын архитектор Rem Koolhaas болон Америкийн дизайнер Жошуа Рамус нар энэхүү номин сангийн дизайнийг гаргаж байжээ.Номын сан нь нээлтээ хийсэн эхний жилдээ хоёр сая гаруй жуулчин угтан авсан юм.
 Уг номын сан нь АНУ-ын архитектурын институтийн сайн бүтэцтэй 150-н барилгад нэр дэвшиж байсан. Гэхдээ зарим хүмүүс уг номын сангийн бүтэцийг ихээхэн шүүмжилдэг. Шийдвэр нь ямар ч байсан уг барилга нь урлагийн гайхалтай бүтээл юм. Гялалзсан, хийсвэр, ер бусын. Номын санд нь жилийн турш уран зургийн үзэсгэлэн, номын баяр гэх мэт бусад үйл ажилгаа байнга зохион байгуулагддаг.Номын сан нь өөрөө өөртөө үйлчилсэн гар утасны аялал ба группын аялалыг санал болгодог.


Ирландын Дублин дахь Тринити коллежийн номын сан


Дублин дахь Тринити коллежийн номын санг Ирландад 1592 онд 1-р хатан хаан Элизабет байгуулсан юм. Энэ нь Ирландын хамгийн эртний номын сан юм. Зөвхөн гаднах тал ер бусын гайхамшигтай төдийгүй уг номин сан нь дэлхий дээрх хамгийн их номыг нэгэн корридорт багтаадаг үүнийг /Урт Өрөө/ гэж нэрлэдэг. Энэ номын сан нь 200,000 гаруй эртний номыг агуулсан юм.


АНУ-ын Калифорни мужийн Сан-Диего хотод орших Калифорни Их Сургуулийн  Гейсель номын сан


/Dr. Suess/ гэх нэрээр алдаршсан түүний нэрээр нэрлэсэн номын сан нь дэлхийн хамгийн орчин үеийн номын сан юм.  Тус номын санг хальт харахад сансрын хөлөг шиг харагддаг. Уг номын сангийн загварыг гаргахад Америкийн архитектор Уильям Перьера голлох үүргийг гүйцэтгэсэн. Энэ номын санд үйлчлүүлэгчид оройн зоог барьж болдогоос гадна дуудлага худалдаа, нэр зохиолчдын онцгой ярилцлага зэрэг үйл ажиллагаанууд болдог.  Номын сан нь "Номын сангын оройн хоол" -г зохион байгуулдаг ба уншигчид коктейль, чимээгүй дуудлага худалдаа, нэр хүндтэй зохиолчид тусгай үг хэлэх гэх мэт арга хэмжээ болдог.

Недерландын Делфт хотын Технологийн Их Сургуулийн номын сан


Дельфтийн их сургуулийн технологийн номын сан 1997 онд байгуулагдсан бөгөөд 862,000 ном, 16,000 сэтгүүлийн захиалга ба өөрийн гэсэн музейтэй.
Барилга нь газар доор байрладаг учраас та жинхэнэ номын санг харж чадахгүй. Сонирхолтой болгож байгаа зүйл нь өвсөн дээвэр юм. Конус хэлбэртэй зүйл нь технологийн бэлгэддэг ба "уншлагын  өрөөнд илүү тохиромжтой гэж үздэг. Дээвэр нь 5,500 метр квадрат болно. Дээврийн ажил нь засвар, цууралтын хувьд хэд хэдэн хүндрэл учруулж байсан боловч энэ нь тухайн талбайд хамгийн гайхалтай, ногоон ( байгаль, орчинд аль алинд нь) бүтэцтэй болсон.

Египетийн Александриа хотын номын сан


Bibliotheca Alexandrina нь Александрын эртний Royal Номын сангийн сэргэн мандалт юм. Грекийн хамгийн том, хамгийн нөлөө бүхий номын санг 2,300 жилийн өмнө агуу Александр барьсан юм.Шинэ номын сан нь 10 жилийн дизайн, төлөвлөлт, барилгын ажлын дараагаар Газар дундын тэнгисийн эрэг дээр 2002 онд дахин төржээ.
 Уг номын санг SNOHETTA гэх хүн дизайныг нь гаргасан ба тэрээр  ЮНЕСКО, Египетийн засгийн газраас зохион байгуулсан олон улсын тэмцээний ялагч юм.

Германы Штуттгарт хотын номын сан


Штутгарт хотын номын сан нь маргаантай. Зарим нь шинэлэг зүйл гэж ярьдаг бол зарим нь энэ нь орчиндоо тохирохгүй гэж хэлдэг. Гэсэн хэдий ч, энэ номын сан нь тухайн газар дахь хамгийн сонирхолтой барилгуудын нэг бөгөөд ойролцоо Порше музей байдаг юм.
Солонгост төрсөн Германы архитектор Yu Eun-young дизайныг гаргахдаа эртний Ромын Переоноос санаа санаа аван гаргасан юм. Цагаан, мөнгөн номын сан нь хотын эргэн тойронд байх ногоон мод, улаан дээвэртэй байшингуудын дунд үнэхээр цохицдоггүй. Гэхдээ үнэхээр тодорч харагддаг юм.

Сингапурын Бишаны нийтийн номын сан


Бишанийн зүрхэнд оршдог Бишанийн нийтийн номын сан нь 4000 м2 талбайтайЭнгийн, нарийн төвөгтэй дизайн нь модны байшин шиг харагдуулдаг.
Байшингийн нэг талд байрлах өнгөлөг банз нь номын тавиураас цухуйсан номууд юм. Номын сангийн дотор уншихад зориулсан хувийн өрөөг санал болгодог. Семинар, уншлага, семинар зохион байгуулахад үүнээс илүү тохиромжтой газар байхгүй гэж хэлэх ёстой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment