УИХ-аас баталсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн дагуу хүүхэд харагчийг бэлтгэх сургалтыг 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв зохион байгуулах юм байна. Хүүхэд харагчийг бэлтгэх эхний сургалтыг 2016.01.15-22 өдрүүдэд зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдах иргэд дүүргийнхээ Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд дараах баримт бичгийг бүрдүүлж бүртгүүлэх ёстой юм.
Үүнд:
Иргэний үнэмлэх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Боловсролын үнэмлэх, диплом, гэрчилгээний эх буюу нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Халдварт болон сэтгэцийн өвчингүйг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт /Дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас гаргуулах/
Гэмт хэрэгт холбогдож байгаагүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт /ДХГБХТ-өөс нэгдсэн байдлаар гаргуулна/
Сургалтын төлбөр төлсөн баримт
Хэрвээ та “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэх хүсэлтэй бол дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвд бүртгүүлж, дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвөөс зохион байгуулах "Хүүхэд харагч"-ийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авах ёстой юм. Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байрны дүгнэлтийг Хорооны Засаг даргын ахалсан багаар гаргуулах шаардлагатай.
Хүүхэд харагч бэлтгэх эхний ээлжийн сургалт эхэллээ
2016-01-16 15:09:00