Ус цаг уур орчин шинжилгээний хүрээлэн болон Онцгой байдлын газраас ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч улам чангарах болсныг мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор зарим аймгийн цэцэрлэгүүд түр хугацаагаар хаалгаа барихаар болсон байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Засаг даргын захирамжаар улсын болон хувийн цэцэрлэгүүдийг энэ сарын 18-23-ны хүртэл түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна. Түүнээс гадна тус аймагт А хүрээний Н1N1 вирусээр өвчилсөн эмэгтэй нас барсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Одоогийн байдлаар тус аймагт уг вирусээр өвчилсөн зургаан иргэнийг тусгаарлаж, эмчилгээ хийж байгаа.
Өвөрхангай аймгийн цэцэрлэгүүд түр хугацаанд хаалгаа барив
2016-01-16 14:06:00