8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Үйзэнмаа Баварийн кино урлагийн дээд шагналийг авлаа

2016-01-16 12:03:00

Борхүү зураачийн охин Үйзэнмаа Германы Баварийн кино урлагийн дээд шагналыг өсвөр залуу үеийн найруулагч зэрэглэлээр "Над руу ингэж битгий хар“ киногоороо авлаа. Тэрээр шагнал авахдаа "Би эрх чөлөөтэй хүн. Яагаад гэвэл би хүнийг үзэн яддаггүй" гэж хэлсэн жинтэй үг нь Германчуудыг үнэхээр догдлууллаа.Түүний хувьд багасаа Германд амьдарсан уран бүтээлч юм. “Над руу ингэж битгий хар” киноны постерын уран зургийг  түүний аав зураач Борхүү зурсан байна. Түүнчлэн Үйзэнмаагйин эгч Чагсалмаа нь загвар зохион бүтээгч бөгөөд “THOS” хэмээх ноолууран бүтээгдэхүүний брэнд гаргаж байгаа аж. Харин ах Чингүнжав нь мөн уран бүтээлч бөгөөд Свен Зелнертэй хамтран говийн хууль бус алт олборлогчдын тухай “Алтны үнэ цэнэ” нэртэй кино хийсэн байна. Чингүнжав нь олон жилийн дараа эх орондоо амьдрахаар  эхнэр, охидын хамт аяллын машинаар 17 улс дамжин Германаас Монголд ирсэн билээ. Тэрбээр 17 улс дамжин эх орондоо ирсэн  адал явдалтай аяллынхаа тухай баримтат кино хийхээр эвлүүлж байгаа гэнэ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
um uzej nud tailsan mundag gedeg ni haraad l medregdej bn.Bayr hurgie.Erdemtei hun daruu ih murun dulguun gej... Iluu dutuu hev mayggui soeltoi orond olon jil bolson soeltoi busgui bn gej.
2016/01/17 103.17.108.42
mgl
wow, mundag bn, bayar hurgii Mongol busguid
2016/01/16 103.17.108.42