8o
Улаанбаатар хот
mobile menu

Facebook Spaces нь танд хаанаас ч хамаагүй 360 градусын Live хийх боломжтой болгоно

2017-10-12 12:08:00

Facebook Spaces  нийгмийн хиймэл болон бодит орчин нь хэд хэдэн олон нийтийг хамарсан шинэчлэлтүүдийг авчирч байна. Spaces нь таныг дэлхийн өнцөг булан бүрээс 360 градусын видеог шууд дамуулах боломжийг олгоно. Видео бичлэгүүд нь нийтийн Space-д харагдана. Тиймээс та бодит цагт найзуудынхаа хуваалцаж буй бичлэгийг үзэх боломжтой юм. Энэ функц нь энэ жилийн сүүлээр гарах болно.

Фэйсбүүк нь Spaces-ийг тогтмол хөгжүүлж байгаа нь хиймэл орчин тоглоомоос илүү гарч, илүү өргөн хүрээг хамаруулах юм. Facebook-ийн Гүйцэтгэх Захирал Марк Цукерберг Virtual Reality төхөөрөмжийг  нэг тэрбум хүмүүст хүрэгхийг хүсч байгаагаа мэдэгдсэн бөгөөд Spaces бол илүү олон хүнийг VR-д оруулахын тулд хийгдэж байгаа юм.

 Та 3D координууд үүсгэх хэрэгсэл ашиглан, гэрийн тэжээмэл амьтдынхаа зургийг тасалж өөр дүрс рүү буулгах, тэр ч байтугай Space-д ширээн дээр тоглоом тоглох боломжтой. Мөн та найз нөхөдтэйгөө загас барих боломжтой Resolution Games-ийн загас агнуурын мини тоглоомыг тоглох боломжтой юм.

Facebook нь өөрийн Quill VR програмыг хийж байгаа бөгөөд энэ нь хүмүүсийг Spaces дотор VR урлагийг бүтээх зурахад нь туслах юм.

Фэйсбүүк нь бас Facebook 3D постыг зарлаж, 2D эсвэл 3D дээр 3D объектыг найзуудтайгаа хуваалцах боломжийг танд олгож байгаа бөгөөд таныг VR төхөөрмжинд орж, гарах хязгааргүй их боломжийг олгож байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment