Өнгөрсөн сард Селена Гомез бөөрний хагалгаанд орсон бөгөөд түүнд хамгийн сайн найз болох Франсиа Раиса нэг бөөрөө өгсөн талаар мэдээлэл гарч байсан. "Эцэст нь хэлэхэд, миний сайн найз Франсиа Раисад баярлалаа гэж хэлэх нь хүртэл хангалтгүй мэт санагдаж байна" гэж Селина Гомез хагалгааныхаа дараа Инстрагам-даа бичсэн байсан.
Франсиа Раиса өнгөрсөн бямба гаригийн үдэш “PEOPLE’s Ones to Watch” үдэшлэгт оролцож, цагаан өнгийн скрининг болон нэвт гэрэлтсэн хувцасаар гоёж, улаан хивсэн дээр алхсан байна.Нэвт гэрэлтсэн хувцасны цаанаас түүний бөөр шилжүүлэн суулгасан мэс заслын сорви нь ил харагдаж байсан аж. 29 настай тэрбээр “The Mindy Project”, “Dear White People”, “Black-ish” гэх бүтээлүүдэд тоглож байсан олон нийт төдийлөн сайн танихгүй. Харин сайн найз болох Селена Гомезд бөөрөө өгсөнөөс хойш олны анхаарлыг багагүй татаж байгаа.