8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдийн оролцооны талаарх санал асуулгын дүнг танилцуулна

2016-01-15 12:32:00

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр “Иргэдийн оролцоо- Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгын эхний дүнг ирэх даваа гарагт олон нийтэд танилцуулна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран энэ санал асуулгыг зохион байгуулсан юм.Нийслэлийн Засаг дарга санал асуулгын эхний дүнтэй танилцаад сэтгэл хангалуун байгаагаа профессор Ж.Фишкинийг хүлээн авч уулзах үеэрээ өнөөдөр илэрхийлэв. Тэрээр санал асуулгын дүн сонирхлын зөрчилгүй, бодит байдалд үндэслэсэн шийдвэр гэдэгт эргэлзэхгүй байна. Профессор Ж.Фишкин Улаанбаатар хотын иргэд байгаль орчинд санаа зовж байгаа, төвлөрлийг сааруулж, хэд хэдэн дэд төвтэй байх бодлого болон үйлдвэрүүдийг хотоос гаргах төслүүдийг дэмжсэн урьдчилсан дүн гарсныг дуулгав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл