Улсын хэмжээнд 70 мянган тэтгэвэр авагч 57.3 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлттэйгээр буюу жилийн 15 хувийн хүүтэйгээр авсан гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд онцолжээ. Ахмадын тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү урьд нь 18 хувьтай байсан юм. Түүнчлэн богино хугацааны буюу зургаансар хүртэлх тэтгэврийн зээлийг ямар нэгэн хүү, шимтгэлгүйгээр ахмадууд, зорилтод бүлгийнхэндээ шууд олгож эхэлснийг салбарын сайд тодотгосон байна.
Хэтдээ бол ахмадуудаа зээл, тусламжаар амьдралаа залгуулах биш амьдралд хангалттай хүрэлцэхүйц хэмжээнийтэтгэвэр тэтгэмжтэй болгоход анхаарах нь хамгаас чухал билээ. Тиймээс удахгүй эхлэх намрын чуулганаар “Нийгмийн даатгалын ерөнхий хууль”-ийг хэлэлцүүлж, тэтгэвэр тогтоох аргачлалыг улам боловсронгуй болгох бодлого барьж буй гэнэ. Өчигдөр өргөн барьсан 2018 оны төсвийн төсөлд 162,5 тэрбум төгрөгийг тэтгэврийн нэмэгдэлд зориулахаар суулгажээ.