Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос ирэх 10 сарын 04-ны өдрөөс эхлэн 21 аймгийн 3х3 лигийн тэмцээнийг зохион явуулахаар болоод байна. Тус тэмцээнд 21 аймгийн шигшээ багийн тамирчид болоод нийслэлийн бүсийн 9 дүүргийн нийтдээ 32 эрэгтэй эмэгтэй багуудын хооронд болох гэнэ. Мөн тэмцээнээс шалгарсан шилдэг 2 баг ирэх улирлын Фиба 3х3 европийн цуврал гранпри тэмцээнд оролцох эрх олгоно.
21 аймгийн 3х3 үндэсний лигийн тэмцээнд:
-Баруун бүс-Баян-өлгий, Увс, Ховд, Говь-алтай, Баянхонгор, Хан-уул, Сонгино Хайрхан, Баянгол дүүргүүд
-Зүүн Бүс- Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Говьсүмбэр, Багануур, Багахангай, Налайх дүүргүүд
-Хангай Бүс – Завхан, Архангай, Булган, Хөвсгөл, Орхон, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд
-Төвийн Бүс – Төв, Сэлэнгэ, Дархан, Дундговь, Өмнөговь, Баянзүрх дүүрэг гэж 4 хэсэг болон өрсөлдөх юм.