8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-09-29 10:27:58

Хонь - (3/21-4/19) 
Гэрээ хэлцэл байгуулах, худалдаа арилжаа хийх, мөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, холын замд гарахад ээлтэй. Та ямар ч асуудлыг амжилттай шийдвэрлэнэ. Гэхдээ ачааллаа тохируулах нь чухал. 

Үхэр - (4/20-5/20) 
Санхүүгийн бүх үйл ажиллагаанд ээлтэй. Шинэ эд зүйл худалдан авбал удаан хэрэглэгдэнэ. Худалдаа наймаа ашиг орлоготой. Гэхдээ урт удаан хугацааны төлөвлөгөө зохиоход муу, учир нь бүтэлгүйтэх, биелэхгүй байх магадлалтай. Зөн билэгтээ захирагд. 

Ихэр - (5/21-6/21) 
Чухал ач холбогдолтой өдөр. Өдрийг та ямархуу байдалтай, бодол санаатай өнгөрөөнө түүнээс дараагийн сарын хугацаанд ямархуу байх тань хамаарна. Тиймээс томоохон ажил хэргийг хойш тавих нь зүйтэй. Сайхан зүйлийг бодож ирээдүйгээ өөдрөгөөр хараарай. 

Мэлхий - (6/22-7/22) 
Мэдээлэл цуглуулах, нууцад нэвтрэх өдөр. Мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг хүсдэг хүнд сайхай боломж гарна. Харилцаа холбоо бүх талаар ашигтай. Үдээс хойш ажлаа дүгнэхэд тохиромжтой байна. Зарга эхлүүлэх, чухал асуудлыг шийдвэрлэхэд сайн. 

Арслан - (7/23-8/22) 
Өөрийгөө хөгжүүлэх оролдлого бүхэн амжилтад хүргэнэ. Тиймээс мэдлэг чадвараа дээшлүүл. Спортоор хичээллэ. Хэн нэгэнтэй эвлэрэх, харьцаагаа сэргээх шаардлагатай бол өнөөдор амжуул. Сэтгэлээ ариусган тарни тоолж, бясалгал хийвэл тавилангаа өөрчилнө. 

Охин - (8/23-9/22) 
Бүтээлч чадавх сэргээх өдөр. Зөн билэг хурцдах тул мэргэ төлгө тавихад тохиромжтой. Аян замд гарах, шинэ ажил эхлэх, бодлогогүй үйлдэлд муу. Оюуны болон бүтээлч үйл ажиллагаа үр ашигтай, зураач, хөгжимчин, зохиолч гээд бүтээлч мэргэжлийнхний ажил бүтэмжтэй байна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Хэрвээ та өнөөдөр ямар нэгэн зүйлийг хийхээр төлөвлөсөн бол арга замаа сайтар боловсруул. Хэрвээ та ажлаа амжилттай болно гэдэгт, мөн хүчиндээ эргэлзэж байвал ямар ч зүйлийг шинээр бүү эхэл. Бүтээлчээр хандаж чадвал л амжилтанд хүрнэ. 

Хилэнц - (10/23-11/21) 
Хүчин зүтгэл шаардсан ажлыг барьж авбал бусдын дэмжлэгтэйгээр хурдан дуусна. Удирдлагааас хичээл зүтгэлийг тань үнэлнэ. Аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа зөн билэг, дотоод сэтгэл, мэдрэмжээ дага. Өнөөдөр эхлэсэн ямар ч ажлыг дуусгалгүй орхиж болохгүй. Учир нь дараа дахин зууралдах хэрэг гарна. 

Нум - (11/22-12/21) 
Санаандгүй хийсэн ажил амжилттай болж, нэр хүнд өснө. Гэхдээ хэт хөөрөлгүй даруу төлөв байгаарай. Хэн нэгэн танаас дэмжлэг хүснэ. Таны дотоод ертөнц илүү баялаг болж, та амьдралын мөн чанарын бодолхийлнэ. Ойр дотны хүмүүс, хань ижил, үр хүүхэд анхаарал шаардана. 

Матар - (12/22-1/19) 
Өнөөдөр найз нөхөд, гэр бүлийнхэн анхаарал халамж шаардана. Та ойр дотны хүмүүстээ санаа тавьж амжаагүй яваа бол сэтгэлийн бэлэг барьж баярлуулаарай. Гэртээ байж, орон гэрээ цэвэрлэн илүү тав тухтай болгох нь танд сэтгэлийн таашаал авчирна. 

Бумба - (1/20-2/18) 
Санаачлагатай байх өдөр. Үдээс өмнө амжиж чухал, том ажлынхаа эхлэлийг тавигтун. Учир нь үдээс хойших үйл ажиллагаа ямар үр дүнтэй байхыг таамаглахыг аргагүй юм. Хэрүүл маргаанд бүү оролц. 

Загас - (2/19-3/20) 
Шинэ соргог бүхэн дэмжигдэнэ. Өнөөдөр эхэлсэн ямар ч ажлыг заавал дуусгахгүй бол хүнд байдалд орно. Таны хүсэл биелэх, бусдаас дэмжлэг авахад боломжтой өдөр. Бусад хүмүүсийг баярлуулахыг хичээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл