8o
Улаанбаатар хот
mobile menu

“Улаанбаатар” олон улсын кино наадмын тов гарлаа

2017-09-27 17:22:30

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл, Монголын Кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцоно. Наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд тус уралдаан нь “Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.  “Улаанбаатар” олон улсын IX кино наадмын “Нээлтийн кино”-ны төрлийн шалгаруулалтанд 2016 оны 1-р сарын 1-нээс 2017 оны 09-р сарын 15-ны дотор бүтээгдсэн болон нээлтээ хийгээгүй кинонууд оролцсон бөгөөд найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарсан. Түүнчлэн “Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”-ийн шалгаруулалтын дүнг 2017 оны 10 сарын 10-ны өдөр танилцуулж шагнал гардуулах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment