8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУХМ П.Орхон найман тэмцээнд оролцож, найм түрүүллээ

2017-09-26 10:23:24

Парис-2017” чөлөөт бөхийн дэлхийн аварга ОУХМ Пүрэвдоржийн Орхон Литвын Клайпеда хотод болж буй 32 дахь удаагийн цэргийн ДАШТ-д алтан медаль хүртсэн. 2014 онд тус тэмцээнд мөнгөн медаль хүртсэн тэрбээр чөлөөт бөхийн төрөлд цэргийн ДАШТ-д түрүүлсэн Монголын зургаа дахь (Түүнээс өмнө гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, Сүхээгийн Цэрэнчимэд, ОУХМ Нармандахын Лхамгармаа, Оргодолын Үйтүмэн 2014 онд, Ганбаатарын Отгонжаргал өчигдөр түрүүлсэн) тамирчин боллоо. 2017 онс гарснаас хойш насанд хүрэгчдийн УАШТ, оюутны УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, “Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранпри, ДАШТ-д түрүүлээд байсан П.Орхон найм дахь алтан медалиа Литвын дэвжээнээс хүртлээ. 
П.Орхон цэргийн ДАШТ-д түрүүлсэн ч энэ жил анхны ялагдлаа амссан юм. Түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд П.Орхон хоёрдугаар тойрогт 2014, 2016 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Жиа Липинд оноогоор ялагдсан ч Беларусь, АНУ, Украины бөхчүүдийг цэвэр ялснаар аваргалах болзлоо биелүүлсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл