Жүдо бөхийн “Гранд слам 2016” тэмцээн Францын нийслэл Парис хотод ирэх сарын 6-ны өдөр эхэлнэ. Тэгвэл уг тэмцээнд оролцох манай тамирчдын нэрс тодорхой болжээ.Тодруулбал 60 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 48 кг-д М.Уранцэцэг, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа, 73 кг-д С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумьяа, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 63 кг-д гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа гэх мэт жин тус бүрийн шилдэгүүд зодоглохоор болжээ.
Жүдо бөхийн "Гранд слам 2016" болно
2016-01-15 09:04:00