Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацу башёгийн тав дахь өдрийн барилдаан өчигдөр боллоо. Их аварга Хакухо Даваажаргал Айояамаг, 70 дахь аварга Харумафүжи Кайсейтэй барилдаж аваргууд ээлжит даваагаа авсан юм. Харин Какүрюү М.Ананд аваргын хувьд Комосүби Икиойтой барилдаж унасан юм. Ингэснээр аваргын хувьд хоёр унаатай болж байгаа юм. Озеки Тэрүнофүжи нутаг нэгт Кёкүшюүхотой барилдсан ба тэрээр Кёкүшюүход өвдөг шороодон хоёрдахь унаагаа авсан. Озеки Тэрүнофүжигийн хувьд өвдөгний гэмтэл нь сэдэрсэн учир өнөөдөр барилдах эсэхээ эмчид үзүүлсний дараа шийдэх гэнэ.
Хакухо, Харумафүжи нар ээлжит даваагаа авлаа
2016-01-15 08:36:00