L'Oreal гоо сайхны компанийг өвлөн авсан, дэлхийн хамгийн баян хатагтай Лилиан Беттэнкурт 94 насандаа таалал төгссөн байна. Гэр бүлийн гишүүд нь "тайван амгалан" нас барсан гэж мэдэгджээ. 2017 он гэхэд 33 тэрбум евротой тэнцэх (30 тэрбум фунт буюу 40 тэрбум ам.доллар) хөрөнгөтэй тэрээр дэлхийн хамгийн баян эмэгтэй хүн тоонд зүй ёсоор бичигддэг байсан билээ. Тэрээр 2012 онд компанийн ТУЗ-ийг орхиж, дараа нь олон нийтэд тийм ч их харагдаагүй юм.
Тус компаний захирал, Jean-Paul Agon хэлэхдээ: "Бид L'Oreal-ийг үргэлж харж асарч явсан Liliane Bettencourt-ийг маш ихээр хүндэлдэг бас бидний энэ амжилт, хөгжилд маш ихээр нөлөө үзүүлсэн хүн юм. Тэр маш олон жилийн туршид энэ компанид маш их хувь нэмэр оруулсан, гоо үзэсгэлэнтэй сайхан эмэгтэйг бид түүнийг хэзээ ч мартахгүй” хэмээн хэлсэн байна.
L'Oreal эзэнт гүрэн
Хатагтай Беттенкуртын өмч хөрөнгө, түүний гоо сайхны компаний хувьцаа бүгд охинд нь үлджээ.Түүний эцэг Евге Шуеллер нь 1909 онд үс будах компанийг үүсгэн байгуулж, дараа нь L'Oreal групп болон өргөжин тэлсэн байдаг. Тус компани бол дэлхийн хамгийн том гоо сайхны компани юм.