8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай шигшээ баг Австралийн багтай хүндхэн тоглолт хийлээ

2017-09-21 12:04:00

Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд оролцож буй Монголын шигшээ баг өчигдөр 16:00 цагаас Австралийн шигшээ багтай эхний тоглолтоо хийлээ. Насанд хүрэгчдийн шигшээ баг нь ДАШТ-д тогтмол оролцдог Австрали улсын баг тус тоглолтод 10:1-ээр хожсон. Манай шигшээ багийн нэг гоолыг Э.Ган-Эрдэнэ нэгдүгээр үеийн 33 дахь минутад оруулав. Түүнээс гадна манай шигшээ хоёрдугаар үеийн эхэнд 11 метрийн торгуулийн цохилт алдсан. Хэдийгээр есөн гоолын зөрүүгээр хожигдсон ч манай хөвгүүд тун сайн тоглолтыг үзүүлэн гоол оруулж, дараа дараагийн тоглолтоос оноо авч, хэсгээс ч гарах боломжтой гэдгээ харууллаа. Өчигдөрийн тоглолтыг МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Австрали улсын элчин сайд Жон Лангтри нар үзэж сонирхов. Мөн манай хөгжөөн дэмжигчид өргөнөөр цуглаж, шигшээ багаа гайхалтай дэмжсэн байна. Дараа дараагийн оноо авахын төлөөх чухал тоглолтуудад ч МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд цуглаж шигшээ багаа уухайлан дэмжихийг хүсье

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment