Олон улсын олимпийн хороо (ОУОХ) 2024 ба 2028 оны Зуны олимпийн тоглолтын эзэн хотуудыг зарлажээ. 2024 оны зуны олимпийн тоглолт Парис хотноо явагдах бөгөөд дөрвөн жилийн дараа нь толголтын буухиаг Лос-Анжелес хүлээн авахаар боллоо. Ийм шийдвэрийг Перу улсын Лима хотноо болсон Олон улсын олимпын хорооны хуралдаанаас гаргалаа.
Олимп-2024\ явуулах эрхийн төлөө Гамбург, Будапешт, Ром, Парис, Лос-Анжелес хотууд өрсөлдөж төгсгөлийн шатанд дээрх хоёр хот шалгарсан байжээ. Парис сүүлийн удаа Олимпыг 1924 онд, Лос-Анжелес 1984 онд зохион байгуулж байлаа. Ирэх зуны олимпийн тоглолт 2020 онд Токио хотноо явагдах юм.