8o
Улаанбаатар хот
mobile menu

МУГЖ Г.Ариунбаатар "ЗҮРХНИЙ ХИЛЭН" киноны дууг дуулна

2017-09-19 09:29:25

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар "Зүрхний хилэн" уран сайхны киноны дууг дуулахаар болжээ.

Дууны хөгжмийг Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, СТА Д.Түвшинсайхан, шүлгийг яруу найрагч Х.Соёмбо нар бичжээ. Сонирхуулахад, удирдаач Д.Түвшинсайхан тус киноны хөгжмийн зохиолчоор ажиллаж байгаа юм. Киноны клип тун удахгүй үзэгчдийн хүртээл болно.

Дашрамд дурдахад, "Фантастик" продакшны уран бүтээлчид өчигдөр тус киноныхоо "КИНО БҮТСЭН ТҮҮХ" цувралын тавдугаар хэсгийг өөрсдийн хуудсанд байршуулжээ. Энэ удаагийн хэсэгт киноны дотоод болон гадаад засал чимэглэл, тулааны хэсгүүдэд оролцон тоглосон Action Crew-гийн хамт олны сэтгэгдлийг хүргэжээ.

Мөн Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Золбоот болон МУИС-ийн Түүхийн ухааны доктор, профессор Ц.Цэрэндорж нарын яриаг хүргэжээ.

"ЗҮРХНИЙ ХИЛЭН" УСК-ы "КИНО БҮТСЭН ТҮҮХ #5"

 

ДҮРҮҮДЭД:

Г.Золбоот /МУГЖ/
 М.Баярбат /СТА/  
Э.Алдар /СТА/
Б.Батсайхан /СТА/
Б.Ганчулуун   
Э.Одбаяр
Ж.Алтаншагай /СТА/
Б.Барслхагва  
Э.Долгор /СТА/
С.Идэрмаа

Ерөнхий продюссер Б.Батсайхан
Ерөнхий зураач Н.Болор-эрдэнэ
Хөгжмийн зохиолч  Д.Түвшинсайхан /СТА/
Ерөнхий гэрэлтүүлэгч Н.Батнасан
Зургийн дарга Б.Ганхөлөг Б.Гантөмөр
Графикч каталист  кино нүүр хувиргагч Ц.Дэлгэр /СТА/  
Дууны найруулагч О.Цэгмид
Эвлүүлэгч Т.Мөнх-Эрдэнэ  
Найруулагч Р.Эрхэмбүрэн
Зохиолыг бичсэн Б.Тамир Э.Алдар
Ерөнхий зураглаач Ц.Амартүвшин
Ерөнхий найруулагч Б.Тамир /СТА/

"ЗҮРХНИЙ ХИЛЭН" уран сайхны кино гарч эхлэхэд 10 ХОНОГ үлдлээ. Та дараах event-д нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Vargan
Chadahgui bandi nar kino hiigeel ter ni tegeel od bolool. Balai yum. Hol yawku l sedew hondson bn. Ed nartai ed nargui niigem tuulah yumaa tuulaal yawna. 20 dugaar zuuntaigaa uldku yu tegwel
2017/09/19 223.38.61.228