8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс ДЕФОЛТ зарлах уу

2017-09-19 08:56:00

Хэрэв дефолт зарлавал ямар үр дагавар гарах вэ 


Төмөр замын төслөө хөдөлгөх, 21 аймгийг хатуу хучилттай замаар холбох, үндэсний үйлдвэрээ дэмжих 888 төслийг санхүүжүүлэхээр Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлд 1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд”-ыг арилжсан юм.  Одоогоос дөрвөн сарын дараа буюу 2018 оны 1 сард , “Чингис” бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларыг Монгол Улс төлөх ёстой.Үүний дараа “Дим сан” бондын 160 сая ам.долларыг тавдугаар сард хийх ёстой. Цаг хугацаа хаяанд ирсэн байгаа ч манай улс одоогийн байдлаар бондын төлбөр төлөх эх үүсвэр одоогоор хуримтлагдаагүй, валютын нөөц бага, төсвийн алдагдал хэвээр байгаа нь зээлээ төлж байх эсрдэл маш өндөр харагдаж байна. 


Ирэх онд төлөгдөх бондын өр төлбөрийн талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа хэлэхдээ “Бондын төлбөрүүдийг төлж чадахгүй бол дефолт зарлах процесс руу орно. Олон улсын гэрээ хэлцлийн дагуу ганцхан бонд дампуурахгүй, Монгол Улсаас гаргасан бүх бондуудад дампуурал зарлана. Цаашлаад олон улсаас авсан зээлүүдэд дефолт зарлах эрсдэлтэй. Тэгэхээр бид эдийн засгийн нэлээн томоохон өөрчлөлт рүү орно. Дампуурал зарлалаа гэхэд Засгийн газрын үйл ажиллагаа хязгаарлагдаад зогсохгүй хувийн хэвшилд орж ирэх хөрөнгө оруулалт, гаднаас орж ирэх бусад эх үүсвэрт нөлөөлнө. Энэ нь эдийн засагт маш муу. Дампуурал зарласан улс орнуудыг харж байхад эдийн засгийн сэргэлт хамгийн багадаа 7-10 жил үргэлжилдэг. Тэгэхээр бид дампуурал зарлахгүй байхын төлөө ажиллаж байна” хэмээн хэлсэн. 


Самурай бондын төлөлт 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөхөөр гэрээ байгуулсан

Одоогоос зургаан сарын өмнө буюу 2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийг Засгийн газар хөрөнгө оруулагчидтай нь тохиролцон өндөр хүүтэй, урт хугацаатай “Хуралдай” бондоор арай ядан сольсон. Үндсэндээ урд хормойгоо хойд нөхнө гэдэг шиг зүйл болж, өрийг өрөөр хааж, дампуурал зарлахаасаа (дефолт) эхний удаад мултарсан. Гэтэл дөрвөн сарын дараа төлөгдөх “Чингис” бондын эхний төлбөрийг энэ л арга замаар төлөхөөр төлөвлөж байгаа аж. За яахав, эхнийхийг нь өрийн бичгээр солилоо, дараагийнх дахиад бонд гаргаж төллөө гэж бодъё. Гэтэл үүний дараа дахиад Монгол Улс “Чингис” бондын нэг тэрбумынх нь 2022 оны арванхоёрдугаар сард төлөгдөх ёстой.  Мөн Самурай бондын төлөлт 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөхөөр гэрээ байгуулсан. Энэ мэтчилэн Монгол Улс өрнөөс өрний хооронд аалзны торонд хэрүүлэн амьдарч байна.Толгой дараалсан энэ их өрийг төлж чадахгүй бол Монгол Улс дампуурлаа зарлана. Хэрэв дефолт зарлавал Монгол Улсын нэр хүнд унаж, Дэлхийн зах зээл дээр манай улсыг хэн ч  сонирхохгүй. Дампуурлаа зарласан үед манай улсын зээлжих зэрэглэл буурч, гадаадаас зээл авах боломжгүй болно. Ийм л нөхцөл байдал биднийг хүлээж байна. Монгол Улс сүүлийн хэдэн жилийн дотор дампуурлаа зарлах эсвэл сэхээн амьдруулах тасагт дусал залгуулж хэдэн жил амь зогоох нөхцөл байдалтай нүүр тулгараад байна. Монгол Улс ДЕФОЛТ  зарлах уу?. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Улс орноо ийм байдалд хүргэсэн үе үеийн төр биш өр хуримтлуулж өөрсдөө луйвардаж баяжсан дарга сайдтангуудийн хөрөнгийг хурааж улсыг өргүй болговол ямар вэ.....
2017/10/02 66.181.160.71
иргэн
Төр засагт үүрэлсэн хулгайчдынхаа хулгайг зогсооход л эдийн засаг шууд сэрж эхлэнэ засгийн газар, яам агентлагуудаар дүүрэн гэмт хэрэгтнүүдийн хувалз мэт сорж байна
2017/09/19 202.179.26.125
Зочин
Худлаа битгий сенсааци үүсгэж бай доо. Ядаж гэрэлтэй гэгээтэй юм бич, хуул даа.
2017/09/19 202.21.100.46
Нэргүй
Амны бэлгээс ашдын бэлэгээ гэж. Ийм утгагүй юм бичиж байхаар гарах гарц байгаа даана ч түүнийг улс төрийн зорилгоор ашиглаад байгааг бичилдээ. Юун Монгол Улс ДЕФОЛТ зарлах хэлэх ч үг алга.
2017/09/19 103.212.117.97
  • Recent
  • Most Read
  • Most Comment