8o
Улаанбаатар хот
mobile menu

КИНО БҮТСЭН ТҮҮХ#4: Манжийн эсрэг тэмцсэн ШИЛИЙН САЙН ЭРЧҮҮД

2017-09-14 16:54:00

"Монголчуудыг Монголоор нь хядуулах гэсэн Манжийн хар санааг чи мэдэж байгаа шүү дээ" хэмээх зүрх зүсэм үгсийг МУГЖ Г.Золбоот хэлнэ...

Энэ үгсийг Манжийн эсрэг боссон шилийн сайн эрсийн тухай "ЗҮРХНИЙ ХИЛЭН" түүхэн уран сайхны "КИНО БҮТСЭН ТҮҮХ"-ийн дөрөв дэх цувралаас үзэх боломжтой.

Найруулагч Б.Тамир энэ удаагийн хэсэгт Манж, Хятадыг салгаж ойлгох хэрэгтэйг, монголчууд Манжийн дарлалын үед ямар гай зовлон дундуур туучин амьдарч байсан тухай ярьжээ.

Мөн жүжигчид тоглосон дүрийнхээ талаар ярьсан бөгөөд М.Баярбат Манжийн эсрэг тэмцэж байгаа Эрболд хэмээх шилийн сайн эр, Б.Барслхагва  Фунь Жоу хэмээх Манжийн амбан захирагч, жүжигчин Ж.Алтаншагай Жамъян жанжны дүрд тогложээ.

Мөн дүрүүдэд:

  • Г.Золбоот /МУГЖ/
  • М.Баярбат /СТА/
  • Э.Алдар /СТА/
  • Б.Батсайхан /СТА/
  • Б.Ганчулуун
  • Э.Одбаяр
  • Ж.Алтаншагай /СТА/
  • Б.Барслхагва
  • Э.Долгор /СТА/
  • С.Идэрмаа нар тогложээ.

Тус киноны түүх, манж хэлний зөвлөхөөр МУИС-ийн багш, түүхч Ц.Цэрэндорж, хэл шинжлэлийн ухааны доктор М.Баярсайхан нар ажиллажээ.

Энэхүү кинонд "Фантастик" продакшн, "F Studio", "Монгол Контент" ХХК  хамтран ажиллалаа.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
lkkkkk shiliin erchvvd geed yamaanii 3 shig yumnuudiiig nvtsgelchihjee kkk shivshig
2017/09/14 188.64.247.34
  • Recent
  • Most Read
  • Most Comment