8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Эрдэнэтөгс: Улсын хэмжээнд 41 мянган багш ажил хаяхад бэлэн байна

2017-09-12 09:18:55

Дундговь аймгийн 1-р 10 жилийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн бага ангийн багш О.Эрдэнэтөгстэй ярилцлаа.

-Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороонд одоогоор хичнээн багш нэгдээд байна вэ? 

-Улаанбаатарт багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо өнгөрсөн наймдугаар сард байгуулагдсан. Наймдугаар сарын 24-нд МҮЭХ албан ёсоор хамгаалалтанд авсанаас хойш, аймаг сум бүрт түр хороо байгуулагдсан. Одоогоор манай түр хороонд 41 мянган багш нэгдээд байна.

-Та бүхэн Засгийн Газарт шаардлага хүргүүлсэн.  Гэтэл одоо Засгийн Газар огцорчихлоо. Үүнд багш нар ямар байр суурьтай байна вэ?

- Засгийн газар огцорсон байлаа ч дараагийн Засгийн газар байгуулагдтал түр орлон гүйцэтгэгч ажил үүргээ гүйцэж байх ёстой. Төрийн ажил зогсохгүй явах ёстой. Тиймээс бид шаардсан хугацаандаа шаардлагынхаа хариуг авна. Бид нарын шаардлага нэхэх үйл ажиллагаа зогсохгүй. Бид нарын хүч сулрахгүй.

-Засгийн газар шаардлага хүлээж авахгүй бол хэзээнээс ажил хаялт зарлах вэ?

-Хуулийн дагуу бид ажиллана. Эхлээд бид хамтын маргаан гаргах ёстой. Түүний дараа үл бүтэх аваас хугацаагүй ажил хаялт зарлана. Гэхдээ бид аливаа зүйлийг туйлдуулмааргүй байна. Шавь нараа бас өөрсдийгөө бодож байна. Заавал ажил хаялт зарлахгүйгээр гурван талын хэлэлцээрт ороод үр дүнд хүрээсэй гэж бодож байна. Шаардлагынхаа хариуг заавал авна. Шаардлагынх хариуг өгөхгүй бол улсын хэмжээнд 41 мянган багш ажил хаялт зарлахад бэлэн байна.

-21 аймгийн багш нарын төлөөлөл хуралдсан гэсэн. Багш нар ажил хаялт хийхээс өөр сонголтын талаар ярьж байна уу?

охион байгуулалтын ажил ярьсан. Мөн багш нар хуулийн зөвлөгөө авч байна. Багш нарын төлөөлөл УИХ-ын гишүүн Н.Учрал, О.Баасанхүү нартай уулзаж ярилцсан. Бид цаашид шантрахгүй, тэмцлээ үргэлжлүүлэх болно. Багш нар өнөөдөр 200 ам.долларын цалин авдаг. Ийм бага цалин авдаг байсан ажлын 6 өдөр ажилладаг байсан. Өнөөдөр Монголын багш нар туйлдаад байна. Тэтгэвэртээ гарах болчихсон багш нар хүртэл ирж бидэндтэй нэгдэж тэмцэж байна. Багш нар зөвхөн өөрсдийгөө бус ирээдүйгээ, монголын боловсролтой иргэний төлөө энэ бүхнийг хийж байна.

-Засгийн газраас 2017 онд цалин нэмэх боломжгүй. Харин 2018 оноос багш нарын нэмэх цалинг төсөвт суулгаж өгнө гэсэн мэдээлэл гарсан. Багш нар энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Үнэндээ 2018 онд цалин нэмнэ гэж хэлээгүй. Судална гэж хэлсэн. 20 жил судаллаа. Үр дүн харагдсангүй. Одоо бид шаардах хэрэгтэй. Шаардахгүй болохоор багш нарын нийгмийн амьдралыг мэдэхгүй байна. Шинээр бүрэлдэх Засгийн газарт бид шаардлага тавина. Салбаруудаа эрэмбэлэх хэрэгтэй. Эхний ээлжинд боловсрол хэрэгтэй юм уу, эрүүл мэнд хэрэгтэй юм уу гэдгээ эрэмблэж өгөх хэрэгтэй. Өнөөдөр манай сургуульд маш их төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж багш нарын маш их шахаж ажиллуулдаг. Тэгсэн мөртлөө багш нарын нийгмийн асуудлыг тэр чигээр нь хаясан. Бид нар хангалттай амьдармаар байна.Цалин нэмчихвэл өрхийн амжиргаа дээшилнэ. Өнөөдөр багш мэргэжлийг сонгох хүн байхгүй болчихлоо. Хөдөө орон нутагт ажиллах багш байхгүй байна.

-Багш нар ажил хаялт зарлахаар хүүхдүүдийн хичээл хоцрогдлыг асуудал үүснэ.  Үүнд эцэг эхчүүд маш их дургүйцэж байна?

-Нийгэм угаасаа хоёр хуваагдана. Нэг л зүйлийг хэлнэ. Өнөөдөр 200 ам.доллар авч байгаа багш яаж чанартай боловсрол өгөх вэ. Багш нарын сэтгэлийг зовоож байгаа өчнөөн асуудал байна. Хэрвээ ажил хаяхаар бол хүүхдийнхээ хичээлийг хоцроохгүй. Телевизээр хичээлээ зааж болно. Видео хичээлүүд орж болно. Манай багш нар энэ тал дээр бүгд нэг байр суурьтай байгаа.

-Та хэдэн жил багшилж байна. Анх хэдэн төгрөгийн цалин авч байсан бэ. Өнөөдөр хэдэн төгрөгийн цалин авч байна?

-Би 12 жил багшилж байна. Тэргүүлэх зэргийн багш. Анх ажилд ороод 90 мянган төгрөгний цалин авч байсан. Тэгэхэд талх 200 төгрөг байсан, болж байсан. Тэгээд эхнэртэй болж цалингийн зээл авч, байшин барьсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл зээлтэй амьдарч байна. Би хичээлээ заагаад ажлаа хийгээд явж байгаа ч гэсэн миний ар гэр амьдрал шийдэх ёстой  асуудал маш их байна. Манай эхнэр бас багш. Бид дөрвөн хүүхдээ хаячихаад багшийн ажлаа хийгээд л явж байна. Бүх багш нар туйлдсан байна. Нэг багш сэтгэгдлээ илэрхийлэхэд түүнийг 20 мянган багш дэмжиж байна гэдэг бол бүгд зовлон нэгтэй байна гэсэн үг. Бид ухрахгүй тэмцэх болно.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ архичин авилгаар сургуульдаа авсан нь хэний ч өмнө ил шүү дээ
2018/01/19 202.21.103.46
зочин
1-р сургуулийн гаднах машинууд авто замын бөглөрөл болгоод удаж байна хороо хориныхоо хүүхдүүд 1-р сургуульд сурдаг бол юү гэж машинаар 5 алхамд явах вэ? толгойт зайсан гээд хаа хамаагүй хүүхдийг энэ
2018/01/19 202.21.103.46
зочин
1-р сургуулийн захирал архичин авилгачин нөхрийг халах хэрэгтэй ийглийн жаргалмаа өөрийнхөө хүүхдийн төлөө энэ захирлыг авилгадаад явахдаа ичээч
2018/01/19 202.21.103.46
зочид
бага дунд их дээд сургуулийн удирдах зөвлөлд орсон яамны ажилтныг ажлаас халдаг болох хэрэгтэй энэ зөвлөлд орсон новш нууд бохир мөнгөний боловсролын төрийн бодлогоор 27 жил тоглож сүйрүүлж байгаа шүү
2018/01/19 202.21.103.46
Zailaa
Za Zailaa,Bagsh nar bygd pi......d
2017/09/19 202.21.106.154
Shunalii tulamnuud
Za ZAILAA
2017/09/12 202.21.106.166
иргэн
23-р сургууль орчмын хүүхдүүдээ болохоор бүгд шалгалтанд тэнцээгүй нэрээр гадаад хэл оруулахгүй гэнэ. Хүүхдийг ялгавартай хандаад байна. Бүгд стандартын цэцэрлэгээр дамжиж орсон хүүхдүүд шүүдээ.
2017/09/12 202.9.42.213
иргэн
БАгш нарыг дэмжмээр байдаг гэтэл тэд өөрснөө их сонин юм хийгээд байх юм. 23-р сургууль гэхэд л 1-р ангийн хүүхдүүдээс шалгалт аваад оруулна гээд хаанаас ч хамаагүй хүүхэд авч байгаа нь авлига
2017/09/12 202.9.42.213
bagsh nart
ajil hayltad urailj zohion baiguulj bgaa nuhduudees deerh hohirliin hariutslgiig huleelgeh heregtei
2017/09/12 202.9.42.78
bagsh nart
ter ajil hayhiig urialaad bgaa munhtuya gegchiig halh heregtei. olon tumniig bujignuulj, muu dere bgaa ediin zasgiig ulam nuraaj huuhduudin hicheel taslalt hotsrogdoliin hohirliig ajil hayltad urailj
2017/09/12 202.9.42.78
haha
Uursduu hugjku baij tsalin nemeh ain hehe gagui bagsh nar bugd huviin surgulid yawsn shuu odoo uldsn hed n gonginood bnuu daa uursduu huuhduuddee sain ulger sain medleg ugku baij ungeh hrg bnuu
2017/09/12 27.123.214.102