“Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Леди Гага “Америкийн аймшгийн түүх” олон ангит кинонд бүтээсэн дүрээрээ тус наадмын шагналыг хүртсэн билээ. Түүний нэрийг зарлах үед жүжигчин Леонардо Ди Каприо гайхаж буйгаа нууц чадалгүй, ёжлон инээмсэглэж, харин дуучин бүсгүй түүний нурууг шүргээд өнгөрөх үед тэрбээр гайхширсан байдалтайгаар нүүрээ татвалзуулсан. Энэхүү бичлэг интернэтээр тархаж, олон хүнийг шуугиулсан юм. Үүний дараа Лео өөрийгөө зөвтгөхийн тулд “Би ардаас хэн ирж байгааг мэдээгүй” гэж мэдэгджээ. Гэвч жүжигчин залуугийн хэлсэн үг Леди Гагагийн сүйт залуу Киннид хангалтгүй санагдсан аж. Тэрбээр Ди Каприог сүйт бүсгүйгээс нь биечлэн уучлалт гуйхыг шаардсан байна.
Леди Гагагийн сүйт залуу Леонардо Ди Каприог уучлалт гуйхыг шаардлаа
2016-01-13 22:11:00